ОХУ-ын компаниудад Оросын баялгийн сан, БНХАУ-ын Барилга Байгууламжийн банктай хамтран 25 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор болжээ.
Үүнтэй холбогдуулан хоёр орны терийн тэргүүн нар өнгөрсөн баасан гаригт холбогдох гэрээнд гарын үсэг зурсан юм байна. Санхүүжилтийн 85 хувийг буюу 20 тэрбум ам.долларыг Хятадын тал гаргах бол үлдсэн хувийг ОХУ хариуцахаар болжээ.
Оросын Баялгийн сангийн мэдээлснээр нийт 70 гаруй томоохон компани энэхүү санхүүжилтийн хүрээнд зээл авах боломжтой аж. Гурван жил олгох уг зээлийг ам.доллар тэргүүтэй хэд хэдэн валютаар олгохоор тохиролцсон байна.
Г.Үжин