Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Болдбаатар: Риогийн Олимпоос 8 медаль хүртэх зорилт тавьсан

2015-5-12
0
ЖИРГЭХ

 Эрүүл Мэнд Спортын дэд сайд Т.Болдбаатартай ярилцлаа.

 

-2016 оны Олимпийн наадам ойртож байна. Манай тамирчдын хувьд энэ жил Олимпийн эрх авах, оноо цуглуулах  хариуцлагатай жил болж байна. Одоогийн байдлаар Олимпийн бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?

 

-Ерөнхий сайдын тэргүүлсэн Олимпод бэлтгэх Үндэсний Хороо хуралдаж ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг би ахалж байна. Ажлын хэсэг ирэх жилийн Олимпийн наадмын урьдчилсан бэлтгэл сургуулилтыг хаана, ямар газар хийх мөн шигшээ багийн тамирчдыг олимпийн эрх авах тэмцээн уралдаанд нь дэмжин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар чөлөөт бөх, жүдо, боксын тамирчид маань олон улсын тэмцээнд Олимпийн оноо цуглуулахаар явж байна. Үндэсний шигшээ багийн хувьд  2016 оны Риогийн Олимпод гучаас доошгүй Олимпийн эрх аван өрсөлдөж 7-8 олимпийн медаль хүртэх зорилго тавин ажиллаж байна.

 

-Риогийн Олимпод хичнээн төрөлд өрсөлдөнө гэсэн урьдчилсан төлөвлөгөө гаргаад байгаа вэ?

 

-Үндэсний шигшээ багийнхан маань олимпийн 12 төрөл, паралимпийн 5 төрөл нийт 17 төрөлд тамирчид бэлтгэж байна. Бэлтгэл хийж буй бүх төрөлдөө эрх авах тэмүүлэл бий. Гэхдээ чөлөөт бөх, жүдо, буудлага, бокс гэсэн үндсэн дөрвөн төрлөөрөө эрх авах бүрэн боломжтой. Үүн дээр нэмээд хүндийн өргөлт, таеквондо, хөнгөн атлетик, байт харваагаар эрх авах боломжтой гэж урьдчилсан байдлаар харж байна.

 

-2012 оны Олимпийн наадам газарзүйн байрлалын хувьд Монголчуудад олон давуу талыг бий болгож байсан бол Риогийн Олимп эсрэгээрээ олон сул талыг бий болгох байх. Эрх авсан тамирчид маань бэлтгэлээ хаана хийх бол?

 

-Бразил улс манайхаас 14 цагийн зөрүүтэй. Энэ нь  сул тал байж болох. Харин сайн тал нь гэвэл Олимпийн наадам Бразил улсын өвлийн улиралд зохиогдоно. Энэ үеэр тухайн улсад дундаж температур 20 хэмийн дулаан байдаг. Энэ нь манай орны зуны улирлын цаг ууртай ижил төвшинд байхаар байгаа юм.  Харин 14 цагийн зөрүүг арилгаж, тамирчдыг  биологийн  хэвийн байдалд орууулахын тулд  тэмцээн болохоос 14 хоногийн өмнө тухайн улсад очсон байх шаардлагатай байдаг. Нэг  цагийн зөрүүг гаргахад нэг хоног зарцуулах хэрэгтэй  гэдгийг олон улсын эрдэмтэд баталчихсан. Иймээс дээрх хүндрэлүүдийг шийдвэрлэх гарц бидэнд бий.

 

2020 оны Зуны Олимпийн наадам Токиод болно.Үүнтэй холбогдуулан Япон улсын хоёр мужаас бидэнд хүсэлт ирүүлсэн. Энэ хүсэлтэд Монгол Улсын шигшээ багийн тамирчдыг Япон улсын  хоёр муж   үнэ төлбөргүй байрлуулж  бэлтгэж өгье гэсэн байна. Тухайн хоёр мужийн нэгийг манай яамны чиглэлээр нөгөө мужийг Асашёорюү Давгадоржийн зүгээс албаны хүмүүсийг бидэнд танилцуулж зуучилж өгсөн юм. Хэрэв энэ ажил биеллээ олбол Риогийн Олимпод оролцох  тамирчидаа Япон улсад бэлтгэлийг нь хангуулах сайхан боломж бүрдэж болох юм гэж яамны зүгээс харж байна.

 

-2005 онд Үндэсний шигшээ багт улсын төсвөөс 50 сая төгрөг төсөвлөж байжээ. Харин 2006, 2007, 2008 онуудад энэ тоо нэмэгдсээр 1.8 тэрбум төгрөгт хүрсэн байх юм. Өнөөдрийн байдлаар шигшээ багт санхүүгийн ямар дэмжлэг үзүүлж байгаа бол?

 

УИХ, Засгийн Газраас шигшээ багийн тамирчдыг санхүүгийн хувьд маш сайн дэмждэг.  2005 онд 50 сая төгрөг байсан төсөв нэмэгдсээр 2008 онд 1.8 тэрбум төгрөгт хүрч  манай улс анхны Олимпийн аваргаа төрүүлсэн. 2014 оны байдлаар шигшээ багт 4 тэрбум төгрөгийг төсөв хуваарилалт хийсэн. Харин 2015 онд 6.6 тэрбум төгрөгийн төсөв хуваарилсан. Учир нь энэ жил тамирчдын хувьд Олимпийн эрх авах, оноо цуглуулах зэрэг чухал жил болж байгаа учраас ийм хэмжээний төсөв тавьж өгсөн. Одоогоор улсын шигшээ багт спортын 17 төрлөөр нийт 158 тамирчин,  орчим багш дасгалжуулагч бэлтгэл сургуулилтаа хийж байгаа.

 

-Санхүү сайн бол амжилт ахина гэсэн ойлголт хир ортой вэ?

 

-Монгол хүн төрөлхийн тамир тэнхээ сайтай. Гэвч орчин үед спортод зөвхөн хувь хүний тамир тэнхээ, хүч чадлаар үр дүнд хүрэхгүй гэдэг нь батлагдчихсан. Тухайн тамирчны амжилтад хүрэх бүх арга замыг шинжлэх ухаанаар нарийн тооцож боловсруулдаг болчихсон. Тэгэхээр спортыг дагасан энэ шинжлэх ухааныг хөгжүүлэхийн тулд нэн тэргүүнд санхүүгийн нөөц бололцоотой  байх хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл Олимпод амжилт гаргах нь санхүүжилтээс шууд хамааралтай.

 

-Олон улс болон Олимпийн наадмаас медаль авсан тамирчид насан туршдаа сар бүр цалин авдаг болсон. Одоогоор улсаас  медалийн өнгийг хэдэн төгрөгөөр үнэлж байна вэ?

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч Олимп болон дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад насан туршид нь сар бүр цалин олгох зарлиг гаргасан. Ерөнхийлөгчийн зарлигийг үндэслэн Засгийн Газраас тогтоол гаргасан байдаг. Олимпийн аварга болсон тамирчинд нэг удаа 120 сая төгрөг, мөнгөн медаль 60 сая, хүрэл медаль 30 сая төгрөгийн урамшуулал олгодог. Энэхүү мөнгөн урамшуулал нь зөвхөн олимпийн наадам бус тив дэлхийн бүх наадмаас медаль хүртсэн тохиолдолд нэг удаа  олгогддог байхаар хуульчилсан. Нэг удаагийн мөнгөн шагналаас гадна сар бүр тогтмол цалин олгодог болсон. Олимпийн наадмаас алтан медаль хүртвэл сар бүр 4 сая, мөнгөн медаль 3 сая, хүрэл медаль 2 сая төгрөгийн цалинг тухайн тамирчинд насан туршид нь олгохоор шийдвэрлэсэн. 2014 онд  тив дэлхийн спортын наадмаас медаль авсан тамирчин дасгалжуулагчид  нэг удаагийн мөнгөн шагналд 1.4 тэрбум төгрөг олгохоор болсон. Үүнээс  173 тамирчин , дасгалжуулагч  595 сая төгрөгөө аваад байна. Энэ жилдээ багтаад бусад тамирчдад олгоод дуусах болно. Олимпийн наадамгүй жил манай тамирчдад ийм хэмжээний мөнгөн урамшуулал олгож буй нь манай тамирчдын  чадвар ямар хэмжээнд өссөнийг харуулаад зогсохгүй төр засгаас тэднийг бодитоор урамшуулан тэтгэж байгаагийн тод илрэл юм.

 

-Сүүлийн хоёр удаагийн Зуны Олимпийн наадамд манай улсын баг тамирчид өндөр амжилттай оролцсон. Үүнийг дагаад спортоор хичээллэгсдийн тоо огцом нэмэгдсэн гэж сонссон?

 

-2014 онд л гэхэдМонгол Улсын хэмжээнд 5884 тэмцээн уралдаан зохиогдож давхардсан тоогоор 1,670,000 иргэн хамрагдсан байна. Эдгээрээс нэг сая орчим нь биеийн тамираар хичээллэдэг, идэвхтэй хөдөлгөөн хийдэг, эрүүл зөв амьдрах хэвшилд суралцаж буй иргэд. Энэ нь өөрөө спортын хөгжил бүх нийтэд хэрхэн үр дүнтэй нөлөөлж буйн тод жишээ. Харин спортоор мэргэжлийн төвшинд  хичээллэдэг иргэн 150 мянга орчим байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Энэ нь чамлалттай тоо юм. Учир нь манай улс эдийн засаг, цэрэг зэвсэг, шинжлэх ухааны хөгжлөөр гадаад орнуудтай өрсөлдөж чадахгүй. Харин спорт, соёл урлагийн чиглэлээр өөрийн орноо таниулан сурталчлах боломжтой байдаг. Энэ талаас нь харвал энэ тоо миний хувьд чамлалттай санагддаг.

 

-Цаашид топ дөрвөн төрлийн тоог нэмэгдүүлж, шинэ спортын төрлийг дэмжин  хөгжүүлэх чиглэлээр ямар ажил хийж байгаа вэ?

 

Дээрх топ дөрвөн төрөл дээр нэмэгдээд хүндийн өргөлт, хөнгөн атлетик, таеквондо, байт харваа зэрэг спортын төрлүүдээр хичээллэдэг тамирчид  хүч түрэн орж ирж байна. Тэднийг төр засгаас дэмжиж үндэсний шигшээ багийн спортын төрөлд багтааж улсаас бодлогын хувьд дэмжээд, судалгаа хийгээд явж байна.

 

2005 онд Үндэсний шигшээ багт спортын дөрвөн төрлөөр  41 тамирчин бэлтгэдэг байсан бол 2015 оны 4 сарын байдлаар спортын 17 төрөлд 158 тамирчин бэлтгэж байгаа юм.  Цаашид топ дөрвөн төрөл гэх  ойлголт үгүй болж бусад бүх төрлөөр  манай тамирчид өндөр амжилт үзүүлэх бүрэн боломжтой болоод байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
“Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Who (165.228.37.246)
    Who da heck is this?
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • амжих уу (103.26.192.146)
    энэ янзаараа бүгдээрээ хил дээр саатуулагдах биз. Ялангуяа чөлөөтийхөн хаха
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
    13 цаг 40 мин
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    Уржигдар 19 цаг 26 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    Уржигдар 19 цаг 19 мин
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    Уржигдар 16 цаг 33 мин
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    Уржигдар 11 цаг 55 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    Уржигдар 11 цаг 29 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    Уржигдар 10 цаг 07 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    Уржигдар 09 цаг 15 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    2026-07-02
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    2026-07-02
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    2026-07-02
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    2026-07-01
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    2026-07-01
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    2026-07-01
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    2026-07-01
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    2026-07-01
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    2026-07-01
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК