Францын Еренхийлөгч Франсуа Олланд Куба улсад айлчилж байна.
Франсуа Олланд Гавана хотод байх хугацаандаа тус улсын удирдагч Раул Кастротой уулзан хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцжээ. Францын төрийн тэргүүнийг дагалдан 20 бизнес эрхлэгч Кубад очсон байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АНУ, Куба хоёр дипломат харилцаагаа сэргээсэн. Түүнээс хойш барууны орны төрийн тэргүүн анх удаа Куба улсад айлчиллаа. Дашрамд дурдахад, Раул Кастро Ромын паптай уржигдар уулзаж Куба, АНУ хоёрын харилцааг сэргээхэд дэмжлэг үзүүлсэнд талархсан юм.
Г.Үжин