өнөөдөр шаардах бичигээ ерөнхий прокурор Д.Дорлигжав, АТГ-ын дэд дарга
Б.Хурц нарт гардуулахаар гэрийнх нь гадаа очихоор бэлдэж байгаа гэж эх
сурвалж мэдээллээ.

МАХН-ынхан даргаа суллуулах талаар олон арга сэдэж, шаргуу ажиллаж байна. Учир нь Н.Энхбаярын амь нас цаг минутаар хэмжигдэж байгаа гэж эмч нар албан ёсоор мэдээлж байгаа. Тиймээс түүнийг барьж хорьсон бүхий л хүмүүст мэдэгдэл хүргүүлж, амь нас нь эрсдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэхийг сануулж эхэлсэн. Өчигдөр орой МАХН-ынхан ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, ерөнхий сайд С.Батболд нарт шаардах бичиг хүргүүлэх гэж Их тэнгэрийн аманд очсон. Тэндээсээ ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн гэрийн гадаа очин шаардах бичигээ шууданд нь үлдээсэн. Харин өнөөдөр шаардах бичигээ ерөнхий прокурор Д.Дорлигжав, АТГ-ын дэд дарга Б.Хурц нарт гардуулахаар гэрийнх нь гадаа очихоор бэлдэж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.