
Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн, зүүн зүгийг нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн өвөр говиор 18-23 градус, Дорнодын тал нутгаар 4-9 градус, Их нууруудын хотгор, болон говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
2012 оны 5 дугаар сарын 15-наас 5 дугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
15-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас, 17-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Салхи 17-нд ихэнх нутгаар, 18-нд говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст, хугацааны эцсээр ихэнх нутгаар сэрүүхэн байх боловч бусад хугацаанд дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, Говийн бүс нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.