Өчигдөр МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва тэргүүтэй гишүүд ерөнхийлөгч
Ц.Элбэгдоржтой уулзсан. Хэвлэлийнхэн гарсны дараа уг уулзалтаар зарим
нэг нааштай тохиролцоонд хүрсэн гэж эх сурвалж мэдээллээ.

Өчигдөр МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва тэргүүтэй гишүүд ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзсан. Хэвлэлийнхэн гарсны дараа уг уулзалтаар зарим нэг нааштай тохиролцоонд хүрсэн гэж эх сурвалж мэдээллээ. Тиймээс Н.Энхбаярын бие маш муу байгаа тухай зөвлөх эмч нарын зөвлөлгөөг өчигдөр орой Улсын Ерөнхий прокурорын газарт хүргүүлэхээр болжээ. Н.Энхбаярын биеийн байдлын талаарх эмч нарын дүгнэлтийг прокурорынхон шөнийн цагаар хүлээн авчээ. Энэхүү арга хэмжээ нь ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үүрэг чиглэлийн дагуу явагдаж. Хэдийгээр тэрбээр шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй гэж хэлсэн ч гэсэн Н.Энхбаярын бие маш муу байгаа учир яаралтай арга хэмжээ авахыг холбогдох хүмүүст үүрэг чиглэл болгосон бололтой. Тиймээс прокурорынхон шөнийн цагаар эмч нарын дүгнэлтийг хүлээн авчээ. Улсын Ерөнхий прокурорын газар эмч нарийн дүгнэлтийг үндэслэн өнөөдөр шийдвэр гаргахаар бэлтгэж байна.
Нэмж дурдахад МАН-ын бүлэг хагас сайны шөнө хуралдаж Н.Энхбаярын биеийн байдлын талаарх эмч нарын дүгнэлтийг сонсч, түүнийг батлан даалтанд гаргах талаар холбогдох байгууллагуудад уламжлах ёстой гэж шийдсэн юм. Мөн дөнгөж сая авсан мэдээллээр түүнийг батлан даалтад гаргах хүсэлтийг Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн ба уг хүсэлтийг Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцэхээр болсон байна. Түүнчлэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газраас харьяалал тогтоолгохоор Улсын дээд шүүх рүү шилжүүлээд байсан. Харин өнөөдөр Улсын дээд шүүхээс харьяалал тогтоон, Сүхбаатар дүүргийн шүүх рүү шилжүүлэхээр болжээ.
/24tsag.mn/