Саяхан байгуулагдсан БРИКС-ийн хөгжлийн банкны гишүүн болохыг ОХУ-ын Сангийн дэд сайд Сергей Сторчак Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрастай утсаар ярихдаа санал болгожээ.
Сергей Сторчакын саналаар БРИКС-ийн хөгжлийн банк нь Грекийн дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх нэг эх үүсвэр болох аж. Алексис Ципрас зургадугаар сарын 18-20-нд Санкт-Петербург хотод болох олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэр БРИКС-ийн удирдагчидтай энэ асуудлын талаар ярилцах боломж олдох тул саналыг нарийвчлан судалж үзэхээ амласан байна.
БРИКС-ийн банк байгуулах тухай хэлэлцээрт 2014 оны зургадугаар сард гарын үсэг зурсан бөгөөд анхны ерөнхийлөгчөөр нь Энэтхэгийн хувийн нэг томоохон банкны эзэн байсан Кундапур Ваман Каматх ажиллахаар болсон юм.
Г.Үжин