“Самсунг электроникс” компани гэр ахуйн цахилгаан хэрэгслийг интернэтэд холбох, цаашлаад ухаалаг болгохоор зорьж байгаа. Үүний хүрээд дэлхийн томоохон үйлдвэрлэгч гэр ахуйн болон бусад тоног төхөөрөмжүүдийг интернэтэд болох “ARTIK” платформоо олон нийтэд танилцуулаа.
“Самсунг” корпорацийн Ерөнхийлөгч Янг Сохн өчигдөр Сан Франциско хотод болсон “Internet of Things World” олон улсын хурлын үеэр шинэ бүтээгдэхүүний тухай мэдээлжээ.
ARTIK платформд процессор, санах ой, чип болон програм хангамж багтаж байгаа бөгөөд хэрэглэх зориулалт болон хүчин чадлаас хамааран 1, 5, 10 гэсэн гурван төрлөөр гаргасан байна.
Эхний ээлжинд шинэ платформоо зөвхөн өөрийн бараа, бүтээгдэхүүндээ ашиглах юм байна. Гэхдээ цаашид бусад үйлдвэрлэгчид ч энэхүү платформыг ашиглан, борлуулалтаа өсгөх болох гэнэ. Тус платформ нь “Android”, “iOS” үйлдлийн системтэй холбогдон ажиллах боломжтой аж.
Г.Үжин