Дорнод аймгийн Баяндун сумын нэгдүгээр багийн нутагт түймрийн голомтонд ажиллаж Онцгой байдлын хэлтсийн дэслэгч Ч.Намжилдаш, ахлагч Ж.Одбаяр, ахлагч С.Бат-Эрдэнэ нар энэ сарын 9-нд нас барсан. Харин тэднийг өнөөдөр нутаглуулах аж.

Дорнод аймгийн Баяндун сумын нэгдүгээр багийн нутагт түймрийн голомтонд ажиллаж Онцгой байдлын хэлтсийн дэслэгч Ч.Намжилдаш, ахлагч Ж.Одбаяр, ахлагч С.Бат-Эрдэнэ нар энэ сарын 9-нд нас барсан. Харин тэднийг өнөөдөр нутаглуулах аж. Тэд өнгөрсөн сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг, “Хавирга өртөө”, Гурванзагал сумын Цагаанчулуут, Улаанхонхор, Баянбулаг, Их булаг, Дашбалбар сумын Илтрүүт, Шарвай, Нарсан толгой, Дэл өндөр, Мардай, Улз гол, Чулуунхороот сумын Авдар толгой, Бүс нуур, Эрээнцав, Халхгол сумын Хар хоньтын застав зэрэг газруудаар тархсан том хэмжээний түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байгаад амиа алдсан юм. Хэдийгээр галыг цурманд оруулсан боловч салхины чиглэл гэнэт өөрчлөгдөж, гал яах ийхийн зуургүй аврагчдыг нөмөрсөнөөр тэд амиа алдсан билээ. Тиймээс Засгийн газраас талийгаачдын гэр бүлийнхэнд 69-80 сая төгрөгийн мөнгөн тэтгэмж олгосон юм.
Б.Чимэг