Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Буянт Ухаа спортын ордонд үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнд өрсөлдөж байгаа Монголын шигшээ өнөөдөр Японы багтай тоглоно. Өнгөрсөн мягмар гарагтт хагас шигшээд шалгарсан Монголын баг БНСУ-тай хэсгийн аваргын төлөөх тоглолтоо хийсэн. Гэвч харамсалтай нь волейболын шигшээ багийнхан энэ удаа 3:0-ээр хожигдож хэсгээсээ хоёроор гарахаар болсон. Зохион байгуулагчдын зүгээс Баянзүрх дүүргийн Жуковын музей, Сонгинохайрхан дүүргийн “Саппоро” худалдааны төв, Сүхбаатар дүүргийн Спортын төв ордноос 13.00, 19.00 цагаас нийтийн унаагаар үнэ төлбөргүй үйлчилнэ.
Т.Энхэлээ