Өнгөрсөн лхагва гарагт УИХ-ын чуулганаар Сонгуулийн ерөнхий хорооны таван гишүүнийг шинээр сонгож баталсан.

Өнгөрсөн лхагва гарагт УИХ-ын чуулганаар Сонгуулийн ерөнхий хорооны таван гишүүнийг шинээр сонгож баталсан. Тэдгээр гишүүд өнөөдөр 11.00 цагт Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд тангараг өргөнө. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгосны дагуу Б.Ганбатыг, Д.Гэрэлт-Одыг, ерөнхийлөгчөөс санал болгосны дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Билигтийг СЕХ-ны гишүүнээр сонгосон. Мөн Улсын Дээд Шүүхээс санал болгосны дагуу Н.Дагва, Д.Эрдэнэчулуун нарыг томилсноор Сонгуулийн ерөнхий хороо шинэ бүрэлдэхүүнтэй болох гэж байна.