зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Олигархи - цөөнх бооцоогоо МАН дээр тавьжээ

2012-5-14
0
ЖИРГЭХ
Олигархи гэж байгалын баялгийг эзэмших эрхийг төртэй хуйвалдан олж аваад олсон хөрөнгөөрөө эргүүлээд төрийг худалдан авахыг санаархагч хэт баян цөөнхийн бүлэглэлийг хэлнэ. Пост коммунист орнуудын олигархийг төрийн өмчөөс хулгайлж, завшсан түшмэдийн бүлэг бүрдүүлэх нь ч бий.
Олигархи гэж хэн бэ?

    9651dce22f8acb9fbigОлигархи гэж байгалын баялгийг эзэмших эрхийг төртэй хуйвалдан олж аваад олсон хөрөнгөөрөө эргүүлээд төрийг худалдан авахыг санаархагч хэт баян цөөнхийн бүлэглэлийг хэлнэ. Пост коммунист орнуудын олигархийг төрийн өмчөөс хулгайлж, завшсан түшмэдийн бүлэг бүрдүүлэх нь ч бий.

Олигархиуд бооцоогоо тавьжээ
    Сонгууль хаяанд ирж ирэх 4 жилд монгол улсыг хэн залж, хэний бодлого хэрэгжихийг шийдэх хариуцлагатай ойртлоо. Монголын төр олигархиудад эзлэгдэн, бодлого нь сонгогч олон, ард түмний олонхийн төлөө бус газрын баялгийг янз бүрийн булхайтай арга замаар гартаа оруулсан цөөнхийн төлөө чиглэгдэж байгааг гадаад, дотоодгүй жигшин, “Монгол улс баялгийн хараалд өртлөө” хэмээн дүгнэх болсон. Энэ дүгнэлт үнэн бодитой зүйл болохыг МАН-аас нэр дэвшихээр бэлтгэж байгаа олигархиудын жагсаалт нотллож байна.
    МАН төрөөс төрсөн тэрбумтан ихтэй учир нэр дэвших хүмүүсээр хахаж байна. 28 хүний жагсаалтанд орох хүсэлтэй олигархийн тоо хэдийнээ 35-д хүрчээ. Тойрогт нэр дэвших хүний тоо 100 хол давав. Бүгд л төрийн алба хашиж хөрөнгөжсөн, эсвэл Үндсэн хуулиар ард түмний өмч гэж зарласан газрын баялгийг ганцаараа ухаж, хагартлаа баяжсан цөөнхийн төлөөлөл байна. Одоо тэдний хэн нь хэн болохыг тоочицгооё.

    Т.Бадамжунай. ХХААХҮ-ийн сайд - Хотын Ерөнхий менежер байхдаа нийтийн өмчөөр хөлжсөн. Өмнөд Солонгосын казиногийн байнгын зочин. Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгийг хулуулсан Ц.Чимэдцэрэнгийн хам хэрэгтэн гэгдэж сэжиглэгдэж байсан боловч ямар нэг аргаар хэргээ Чимэдцэрэнд тохож амиа хоохойлж үлдсэн. Н.Энхбаярын авлигын хэргийн өгөөшүүдийг бэлтгэж өгөгч. Улаанбаатар таймс сонины хэвлэх үйлдвэрийн байр, Өргөө буудал зэргийг ер бусын хямд үнээр найр тавин хувьчлах ажлыг санаачлагч, зохион байгуулагч. Хэрэг мандах үед өөрийгөө цэвэр авч гарахын тулд АТГ-т авлигын загалмайлсан эцгийг өгсөн гэлцдэг.

    Ё.Баатарбилэг, Аймгийн засаг дарга. Орон нутгийн олигархи. Төсвийн хөрөнгийг шамшигдуулсан хэргээр АТГ-т шалгуулж байгаа. Улсын мөрдөн байцаах газрын Байгаль орчны хэв журмын эсрэг гэмт хэргийн тасгийн тогтоосноор ноён Ё.Баатарбилэг хахууль авсныг хөдөлбөргүй тогтоогсон. Хувьдаа компанигүй атлаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 90 саяар үнэлэгдэх Ланд круизер, хадгаламжиндаа 190 сая төгрөгтэй, зөвхөн өнгөрсөн жилийн ашиг 37 сая төгрөг болсон гэж тусгасан. Гэвч АТГ-т мэдүүлээгүй маш их хөрөнгө байгаа гэдгийг орон нутгийнхан гэрчилдэг. Аймгийн  дарга нар түүн шиг их орлого, ашиг олсон хүн өөр алга. Цэнхэр суманл алт олборлодог олон компани хууль бус ажил хийж байгааг мэдсээр байж өөгшүүлэн, 15 сая төгрөгийн авлига авсан гэдгийг нь интернет мэдээллийн чухал, яахуу сайтууд мэдээлсээр байгаа.

    Г.Занданшатар, УИХ-ын гишүүн. Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгийг хулуулсан Ц.Чимэдцэрэнгийн хам хэрэгтэн. Бас л солонгосын казиногоос салахаа байсан. НАМЗХ гэж байгууллагыг Ардчилсан социалист залуу хулгайчдын холбоо байхаас нь удирдаж, төрийн өмч цөлмөх бүлгийг бэлтгэж, дасгалжуулж байсан. Одоо түүний бэлтгэн гаргасан боловсон хүчин А.Дамдинням ШУТИС-ын хөрөнгийг анаж байгаа. Маш олон хөрөнгө шамшигдуулагч залуучууд Г.Занданшатарыг багшаа гэж хүндэлдэг.

    Б.Батцэцэг, Мөнхийн үсэг группын Ерөнхий захирал. МАН-ын сонгуулийн сурталчилгааг монполь эрхтэйгээр хэвлэж баяжих замаа зассан. Ард түмний мөнгөөр Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, Хүний хөгжил сангийн дэвтэр зэргийг тус 2,7 сая ширхэг хэвлэж хагартлаа баяжсан. Одоо олсон мөнгөнийнхээ багагүй хэсгийг намдаа хандивлах шантаажийг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нараас аваад байгаа. Төртэй хамсан баяжигч.

олигархи-300x214    Ц.Гарамжав, ЭБЭХ-ний дэд сайд. Монполимет гэж алтны уурхайн эзэн. Б.Энэбиш агсны далбаан дор агуулга ихтэй ордуудыг төрөөр заалган авч ашигласан. Намдаа асар их өртэй гэж ярьж явдаг.

    Ц.Дашдорж, УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд. Тамхи үйлдвэрлэж сонгогчдоо хордуулагч.  Сайд болохын тулд 4 тэрбум төгрөг намын бүлэгтээ тараасан. Энэ мөнгөө урагшаагаа түүхий нүүрс зөөх төмөр замыг яаравчлан тавиулах замаар олно гэдгээ тооцоолчихсон, мөнгө үржүүлэгч. Төсвөөс тендер нэрээр асар их хөрөнгө гулсуулж тамхины үйлдвэр байгуулах мөнгөө олсон гэж Буян Жаргалсайхан сонгуулийн үеэр илчилж байжээ. Энэ асуудлаар Ш.Дашдорж шүүхэд хандаагүйг бодоход ортой бололтой.

    Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, БХ-ын сайд. Хотын гаалийн дэд дарга байхдаа татваргүйгээр асар их хэмжээний тамхи оруулж ирж байгаад баригдан албан тушаалаасаа огцорч байсан. Дархан, Улаанбаатарт төрийн өмчийн объектуудыг элдэв аргаар гартаа оруулсан. Одоо БХЯ-ны төсвийг гамгүй үрж байгаа нэгэн.

    Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн, Сангийн сайд. Хонгор суманд алт угааж байсан хятадуудтай хуйвалдан асар олон хүн хордуулснаараа алдаршсаг. Засаг дарга байхад нь төсвийн хөрөнгийг шамшиглуулах зорилготой бүхэл бүтэн баг доор нь ажиллаж, 900 сая төгрөг идсэнийг мэдээгүй царайлж суусан сэжигтэй этгээд.

    Ц.Анандбазар, Сод Монгол группын захирал. Төрийн компанийг шулах, төрөөр дэмжүүлэх маягаар хөрөнгөжсэн нэгэн. Н.Энхбаярын туслах байхаасаа сэжигтэйгээр хөрөнгөжсөн. Мөрдөн байцаах алба түүний хэргийн мөрөөр орж урьдчилан хорих газар хорьсон ч авлигын загалмайлсан эцгийн ачаар суллагдаж байжээ. Бензиний үнийг Засгийн газартай тохирч будлиулах, татаас авах, татвараас чөлөөлүүлэх, үнээ өсгөх зэрэг зүсэн зүйлийн бусармаг аргад мэргэшижасар их хөрөнгө цуглуулсан. Одоо Дорноговь аймаг сонгуульд өрсөлднө гээд тус бүр 600 сая  төгрөгийн хөлстэй гадаад мэргэжилтнүүдийг авчирчихсан сурталчилгаагаа хууль зөрчин хийж яваа. Сонгуулийн хуулийг уландаа гишгэгч.  

    Н.Номтойбаяр, НХХ-ийн дэд сайд. Нарийн сухайт, Цагаан овоо, Адуунчулуун гээд маш олон стратегийн ордыг гартаа оруулсан Х.Нямтайшир гэгч олигархийн хүү. НАМЗХ-ны явдаг мөнгөний машин. Нам ялж байвал хамаг хөрөнгөө зориулсан ч яахав хэмээх алдарт үгээ намынхаа бага хурал дээр хэлснээр дэд сайдын суудалд хүрсэн. Намынхаа тансаг харшид аавынхаа нэрээр 1 тэрбум, өөрийнхөө нэрээр 1 тэрбум, дүүгийнхээ нэрээр 1 тэрбумыг тус тус хандивласан.

    Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн. Замыг там болгогч алдартай. Тендерээр зам барьж хөлжихийг амьдралынхаа хэвшил болгосон нэгэн. Төрийн хөрөнгөөр хагартлаа баяжсан ч түмэн олонд гар сунгах тун дургүй энэ этгээд МАН-д хамаг бооцоогоо тавьснаар олон хэргээс сугарна гэж найдаж байгаа.

    О.Содбилэг, Петровис, НИК группын захирал. Эрдэнэт УБҮ-ийн хөрөнгийг сорчлон идэж хүн болсон. Эрдэнэтээс унагасан аавынхөө хөрөнгөөр гадаадын үнэтэй сургуулиудыг хэссэн ч сурсан юмаар маруухан. Эхнэрээ Дарис Хилтонтой найзлуулсан ч гэх шиг жижигхэн зүйлээр өөрийгөө баясгаж явдаг. Түүний хувь оруулсан Петровис ХХК саяхан монголын баялгийг Хонгконгийн бирж дээр дуудлагад оруулаад 2 хувийг нь зарахад 84 сая доллар буюу 120 орчим тэрбум төгрөг олжээ. Жирийн монгол хүн баялгаасаа өр тавих маягаар   сардаа 21 мянган төгрөг хүртэж байхад энэ этгээд хоёрхон хувийг зараад 120 тэрбумыг авч байна. Ухаа худгийг хууль бусаар гартаа оруулсан асуудал нь сөхөгдөхгүй байхын тулд нам нь сонгуульд ялах ёстой гэж ярьж явдаг. Сонгуулийн өмнө 2 хувиа зарсан нь намаа санхүүжүүлэх ганцхан зорилготой.

    Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга. Тендер Хүрлээ гэгдэх хүртлээ будлианд хутгалдсан. Ямар ч бизнес эрхэлдэггүй гэх мөртөө мөнгийг асар ихээр цацаж, гадаадад амарч, тансагладаг. Гэмгүй, чимээгүй царайлчихаад хамаг хөрөнгийн будлианд хутгалдсан. Одоо Ц.Нямдоржийн нэгэн адил MCS компанийн тансаг байранд суудаг. Уул уурхайн бүх төслүүдэд өөрийн гар хөлийг шургалуулсаг этгээд.

    Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн. Хотын захиргааг худалдан авах замаар олон орон сууцны хорооллыг ашигтай байрлалд барьж хөлжсөн. Н.Энхбаярын тамгын газрын дэд даргын албан тушаалыг 1 тэрбум төгрөгөөр авч байсан гэж намынхан нь шивэр авир яриа гаргахад эсэргүүцээгүй. Одоо Өмнөговь аймагт байгаа нүүрсний ордуудын тээврийг атгасан. Ц.Нямдоржийн өөрийнхөө нэрээр 500 хүнд даацын машин ажиллуулдаг.

    Д.Дэмбэрэл, УИХ-ын дарга. Стратегийн ордод орох учиртай Хөшөөтийн ордыг хятадуудын эзэмшилд байлгах асуудалд онцгой санаа зовж яваа. Гиннесийн дээд амжилтанд бүртгэгдэхээр шахуу олон сонгогдож байгаагийн учир нь орд эзэмшигчдээр санхүүгээ даалгадаг алтан аргад нь байгаа болов уу. Хашир, хянуур хүн учраас шинэ эхнэр, олж байгаа мөнгөө нууцалж чаддаг.

    С.Бямбацогт, УИХ-ын гишүүн. Ховд хавийн бизнесийг хяналтандаа бүрэн оруулсан. Хүрэлбаатарын хаялгаар маш олон тендер төрөөс авч хөлжсөн. Намынхаа санхүүг зузаатгах үүрэгтэй гишүүдийн нэг.

    Л.Энх-Амгалан, MCS группын дэд ерөнхийлөгч. Ухаа худгийг залгигчдын нэг. Одоо MCS компаниа ирэх 4 жил улам их орлоготой, улам олон тендер төрөөс авах арга замыг засахаар төрд шургалах гэж байгаа. Ухаа худгийн хувьцааны 45 хувийг эзэмшдэг. 2 хувь нь 84 сая доллараар зарагдсан гэдгээс тооцоолоход 18 тэрбум 900 сая долларыг бүх ард түмний баялгаас MCS компани салгаж дөнгөсөн байна. Энэ нь монгол улсын 3 жилийн төсөв юм. 2,7 сая хүн гурван жил амьдрах хөрөнгийг хэдхэн хүн гартаа оруулсны тод жишээ энэ. Өнгөрсөн жилийн ногдол ашиг гэж Л.Энх-Амгалан 30 тэрбум төгрөг авсан бөгөөд үүгээрээ “Хөвсгөлийг бүхэлд нь худалдаж авна” хэмээн сайрхан инээж байжээ. Цагаан сараас эхлээд өөрийгөө хууль бусаар сурталчилж эхлэсэн. Монгол гэж харагдахыг хичээдэг. Гарал үүсэл нь эргэлзээтэй. Урд зүгт элэгтэй нэгэн. MCS компани 2000 оноос хойш зарлагдсан 1342 томоохон тендерийн 831-ийг элдэв аргаар гартаа оруулж байсан. Хамгийн сүүлд утаагүй зуухны тендерээс 32 сая доллар авсан ч Улаанбаатарын утаа нэг хувь ч буураагүй. Эсрэгээр нарийн ширхэгтэй тоосонцор гэж эрүүл мэндэд утаанаас илүү хортой зүйл 4,6 дахин ихсэж, жилийн дөрвөн улиралд дургиж монголчуудын уушгийг алах нөхцлийг бүрдүүлээд байна. Тэр зуух нь түлшийг маш нарийн ширхэгтэй үнс болгон хувиргадаг ажээ.

    Д.Батхуяг, АМХЭГ-ын дарга байсан. Лицензи олгохыг УИХ-аас хориглосоор байхад 252 лицензи олгочихоод сонгуульд өрсөлднө хэмээн ажлаа өгснөөс нь асар их хардалт үүссэн. Лицензи олгож олсон мөнгөөрөө сонгуульдах гэж яваа гэдгийг таамаглахад хэцүү бус.

    Х.Бадамсүрэн, УИХ-ын гишүүн. Монголросцветмет төрийн өмчит компанийг удирдаж хөрөнгөжсөн. Хууль хяналтын байгууллагуудад дуудагдаж иухай бүр эрүүл мэндийн шалтгаанаар мултарч байсан. Нууц хөрөнгө ихтэй. Маш муу санаатай, хянуур учраас олон нийтэд гэрэл цохиулдаггүй.

    Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн. Эхнэрээ Ухаа худгийн ТУЗ-д шургалуулсан. Тэндээс ашиг хүртдэг. Олигархиудын эрх ашгийг хуулиар хамгаалах даалгавартай. Олигархиуд сонгууль луйвардсныг эсэргүүцсэн олон нийтийн жагсаалыг зэвсэг хэрэглэн тарааж гэм зэмгүй 5 хүний амь насыг сүйтгэсн хэргийн гол буруутнуудын нэг.

    Д.Арвин, УИХ-ын гишүүн. Төрөөс тендер авч хөрөнгөжихдөө мэргэжсэн. Төрийн ордны өргөтгөлийг гэхэд анх тендерт мэдүүлж ялсан үнэнээсээ 4 дахин  их өртгөөр барьсан байдаг.

    Ч.Ганхуяг, Сангийн дэд сайд. Америкийн тусламжийн улаан буудайн мөнгийг зувчуулж, хас банкыг байгуулж хөрөнгөжсөн нь Үндэсний аудитын газрын дүгнэлтээр тогтоогдсон. Хялбар аргаар хэт баяжсны улмаас “талхны үнийг би мэдэх албагүй, талх иддэг ч үгүй” гэж дөвчигнөж явдаг. “Талх” хочтой болсон. “Улсын орлого өслөө гээд ядуучуудын тооноор боодолтой мөнгө шидэж явалтай биш, монгол хөгжөөд байгааг харахгүй байна уу” гэж сэтгүүлчийг загнаж байсан.

    Д.Зоригт, УИХ-ын гишүүн, ЭБЭХ-ний сайд. ХОМ-ийг нь харахад маш их орлого олсон байдаг. Хаанаас гэдэг нь мэдэгддэггүй. Оюу толгой, Тавантолгойд гадаадынхан дураар дургиж монголын хөрөнгийг цөлмөх замыг зассан этгээд. Уул уурхайд шургалсан гадаадынхнб гар хөл, олигархиудын боол зарц. Уг нь ард түмэн түүнийг өөрсдийнхөө зарц болгох сонгосон чинь урвачихсан.

    Сү.Батболд, МАН-ын дарга, Ерөнхий сайд. Уул уурхайн орд цөлмөхдөө төрөлхийн авъяастай. Бороо гоулдын 45 тонн алтыг ямар ч татваргүйгэр канадуудтай нийлж завшсан. Тавантолгойн лицензийг маш бүрхэг аргаар сайдын албан тушаалаа ашиглаж гартаа оруулсан байсан. Одоо далд хэлбэрээр Ухаа худгаас хувь эзэмшдэг. Лугийн гол гэж ховор металлын стратегийн ордын үеэл Б.Баттөрийн нэрээр гартаа оруулсан. Чалкод зарагдах гэж байгаа Овоот толгойн ордод Моннис компаниар дамжуулан хувь эзэмшдэг. Эдгээрээс гадна 12 ордын лицензийг атгаж, гадаадынхантай наймаацаж яваа.

    У.Хүрэлсүх, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга. Стратегийн орд болох Шивээ овоогийн гол талбайнуудын лицензийг дүүгийнхээ нэрээр гартаа оруулсан. 500 мянган долларын үнэтэй тансаг сууцанд орсныгоо солонгост ажиллаж байгаа эгчийнхээ явуулсан мөнгөөр авсан гэж хэлээд онигоонд орж байсан түүхтэй. Хадгаламж банкны 14 тэрбумын хэрэгт холбогдож ял авч байсан. Дараа нь үл ойлгогдох байдлаар хэргийг хэрэгсэхгүй болгуулсан. МАН-ын санхүүжилтийг олигархиудыг шахаж гаргах замаар бүрдүүлэх ажлыг голчлон хариуцдаг.

    М.Энхболд, УИХ-ын гишүүн, Шадар сайд. Улаанбаатар хотын дарга байхдаа газрын наймааг цэцэглүүлж, ИТХ-ын дарга Н.Болормаа авлигын хэргийг нь илчилж байсан ч шүүхэд очоогүй л яваа. Маш нууцлаг байдлаар хөрөнгөө байршуулж, захиран зарцуулдаг, жолооч нь байсан хоёр залуу, нэг туслахынх нь нэр дээр хамаг хөрөнгө нь байдаг.

    Ж.Оюунгэрэл, Петровис ХХК-ийн Ерөнхий захирал. Татвар төлдөгөөрөө гайхуулдаг ч Оюу толгойд нийлүүлдэг шатахууныхаа татвараас төрийн ачаар чөлөөлөгдөж амсан байна. Татвар төлөх нь гавъяа, ач тус биш хуулиар хүлээсэн үүрэг гэдгийг ойлгодоггүй. Ачирхаж, тунирхаж явдаг. Хэрвээ татвараас зайлсхийвэл шоронд суух ёстой учраас л татвар төлдөг гэдэг жирийн үнэнийг ойлгоогүй яваа. Олон хүн ажилтай болгосон гэж ачирхдаг. Үнэн хэрэгтээ ашиг олъё гэвэл Ж.Оюунгэрэл олон хүн л ажиллуулах ёстой. Үгүй бол нөхөр хүүхдүүдтэйгээ ШТС дээрээ түгээгч хийхэд хүрнэ шүү дээ. Энэ этгээд Ухаа худгийн хувьцаанаасаа хоёрхон хувийг нь саяхан зараад 120 орчим тэрбум төгрөг олжээ. Цаана нь үлдсэн 10 хувийг нь тооцвол бүх ард түмний баялгаас энэ эмэгтэй 420 сая доллар буюу 5 их наяд төгрөг туучихаад байгаа юм.

    Дээрх жагсаалтаас харахад монголчуудын тун цөөнхи хэсэг болсон олигархиуд МАН-ыг нэр дэвшигчдийг бүрдүүлж байна. Энэ нь хэрвээ тэд ялбал олонх болсон ард түмэн  улам үгүйрэн хоосорч, улам бүр цөөнхийн хараа хяналтанд орно гэдэг нь тодорхой харагдаж байна. Статистик мэдээ ч үүнийг нотлож байна. Баян хоосны ялгааг илэрхийлдэг Жини коэффицент 0,21 байх ёстойгоос 0,39 болж өссөн. Ядуурал 40 хувьд хүрсэн. Банкинд байгаа нийт хадгаламжийн 98 хувь нь хүн амын хоёрхон хувьд ногдож байна. Үлдэж байгаа 98 хувь нь нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшиж, дансанд байгаа дундаж мөнгө нь 10 сая төгрөгөөс доош байгаа бол  2 хувийнхны дансанд байгаа мөнгөний доод хэмжээ нь 57 сая төгрөг, дээд хэмжээг нь Монгол банк зарлахгүй байна.
    Тэгэхээр ирэх сонгуулиар олуулаа хөгжих үү, цөөнх нь хагартлаа баяжаад бусдыгаа дарлаж мөлжих үү гэсэн хоёр сонголтын аль нэгийг монголчууд хийх ёстой болоод байна.

Бодлогын судлаач Ц.Ганхуяг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (202.179.11.122)
    Ganhuyag estoi zuv bichsen baina shuu iimerhuu ulsuud l mongol turiig avch yavj baina shuu dee MONGOLCHUUDOO ed nariig ene songulid uter turgen zailuulah heregtei yum baina shuu
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АТГ: Нэр бүхий УИХ-ын гишүүнд прокурорын мэдэгдэх хуудсыг төрийн ордонд гардуулж өгсөн
    12 цаг 49 мин
  • Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай үргэлжилж байна
    16 цаг 46 мин
  • Монголын бүх ард түмний зуны ХVI наадмын пара хонхтой бөмбөгийн тэмцээн өндөрлөлөө
    16 цаг 54 мин
  • Г.Батзориг: Айл өрх бүр гэр, орон сууцныхаа хаалга, цонх, хана, орц зэргээ сайтар дулаалж, өөрсдөөс хамаарсан бэлтгэлээ хангая
    17 цаг 21 мин
  • Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ
    17 цаг 30 мин
  • П.Наранбаяр: 63 тэрбумын санхүүжилт шийдвэл "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой
    18 цаг 3 мин
  • Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ойн түймэр гарчээ
    18 цаг 9 мин
  • ФОТО: 38 дахь удаагийн “Номын баяр”
    18 цаг 10 мин
  • БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    19 цаг 22 мин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлаас Монгол Улс 1,5 тэрбум ам.долларын санхүүжилт босгох боломжтой
    19 цаг 32 мин
  • Намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
    20 цаг 30 мин
  • ТАНИЛЦ: ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөлд медаль хүртсэн тамчирид
    20 цаг 59 мин
  • А.Амартүвшин: Иргэд “Хотула” аппликейшнийг гар утсандаа суулгаснаар виртуал карт үүсэж, нүүрсээ авна
    21 цаг 13 мин
  • Р.Даваадорж: Дунд хугацаанд тогтвортой өсөлтийг хадгалах зорилгоор мөнгөний бодлогын хүүг зөөлрүүлэх боломжгүй гэж Мөнгөний бодлогын хорооны гишүүд үзсэн
    21 цаг 23 мин
  • Б.Жавхлан: Төсвөө хэрхэн зөв зарцуулахыг салбарын сайдын ухаан, сэтгэл хоёр л шийднэ
    21 цаг 32 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    21 цаг 43 мин
  • БНСУ-ын Жэжү мужийн зочид төлөөлөгчид Говийн их ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ойн фестивальд оролцоно
    21 цаг 48 мин
  • Н.Учрал: Бид чиг үүргийн давхардлыг арилгах гэж 2.2 их наяд төгрөгийн хэмнэлтийн тодотгол хийсэн
    22 цаг 17 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    23 цаг 1 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
    23 цаг 21 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • Эмгэнэл
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан маргааш болно
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
  • “Баянхөндий” төслийн аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орж, анхны алтаа Эрдэнэсийн санд тушаалаа
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
  • Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн зураг төсөв боловсруулах, шинэчлэх ажлыг хийж байна
24 баримт
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК