Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди БНХАУ-д хийх гурван өдрийн айлчлалаа өнөөдөр эхлүүллээ. Түүний айлчлал хоёр талын үл итгэлцлийг арилгах, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм.
Энэтхэг, Хятад улсууд олон жил хилийн маргаантай байсны улмаас харилцаа нь хөндийрсөн гэдэгтэй хэн хэн нь санал нийлдэг. Гэвч Ерөнхий сайд Нарендра Модигийн төрийн айлчлал энэхүү хүйтэн хөндий харилцааг арилгана хэмээн хүлээгдэж байгаа аж.
Хэдий хилийн маргаантай ч БНХАУ нь Энэтхэгийн худалдааны хамгийн том хамтрагч байсаар ирсэн. Тухайлбал, 2014 онд хоёр орны худалдаа 71 тэрбум ам.долларт эргэлдсэн байна. Гэвч Энэтхэгийн тал 2001 онд Хятадтай хийсэн худалдааны алдагдал 1 тэрбум ам.доллар байсан бол энэ нь сүүлийн жилүүдэд огцом өссөнийг тэмдэглэжээ. 2014 онд бүр Энэтхэг Хятадтай хийсэн худалдаанаас 38 тэрбумын алдагдалд орсон хэмээн мэдээлсэн байна.
Нарендра Моди Бээжингээс баруун зүгт 1000 км-т орших Шиан хотоос айлчлалаа эхлүүлж буй нь Хятадтай харилцаагаа сайжруулахыг хүсч буйн илрэл хэмээн ажиглагчид харжээ.
Г.Үжин