Багануур дүүргийн шүүхэд шүүгдэгч Т-д холбогдох эрүүгийн хэргийн хянан хэлэлцэж, түүнийг Эрүүгийн хуулийн 252 дугаар зүйлийн 252.2-т зааснаар зориуд худал мэдээлсэн гэмт хэрэгт буруутайд тооцож хоёр жилийн ял оноожээ.

Багануур дүүргийн шүүхэд шүүгдэгч Т-д холбогдох эрүүгийн хэргийн хянан хэлэлцэж, түүнийг Эрүүгийн хуулийн 252 дугаар зүйлийн 252.2-т зааснаар зориуд худал мэдээлсэн гэмт хэрэгт буруутайд тооцож хоёр жилийн ял оноожээ. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Т-ийн хувийн байдлыг харгалзан ялыг тэнсэж мөн хугацаанд хянан харгалзахаар тогтоов. Тэрээр Хэнтий аймгийн сум дундын шүүхйн шүүгч А-г нотлох баримт хуурамчаар бүрдүүлэн шүүх хуралдаан хийсэн мэт гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүжирдсэн байна. Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасны дагуу хохирогч А-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж Шүүхийн ерөнхий зөвлөлийн төлөөлөл шүүх хуралдаанд оролцжээ.