Австрийн нийслэл Вена хотын явган зорчигчид шинэ хэв маяг бүхий гэрлэн дохиогоор зам гарах болжээ. Хотын эрх баригчид Евровишн дууны тэмцээний өмнөхөн явган хүний гарцан дахь 50 орчим гэрлэн дохиог шинэчилсэн байна.
Ижил хүйстнүүдийг дэмжиж буйг илэрхийлэх гэрлэн дохионууд ижил хүйсийн хүмүүс хайраар холбогдсон гэсэн утга илэрхийлэхийг зорьжээ.
Хотыг эрх баригчид шинэ дохионууд замын аюулгүй байдлыг хангахаас гадна Вена хот тэгш эрхийг хүндэлж, онцлог ялгааг хүлээн зөвшөөрдөг гэдгийг илэрхийлж байгаа гэсэн байна.
Тэмцээний өмнө нийт 120 явган хүний гарцан дээр ийм дохио байрлуулж дуусах гэнэ.
Европын хамгийн алдартай дууны тэмцээнд энэ сарын 18-23-ны өдрүүдэд Вена хотод болох юм. Өнгөрсөн жил Евровишн наадамд сахалт эмэгтэй буюу ижил хүйстэн түрүүлсэн билээ.
1956 оноос хойш жил бүр зохион байгуулагдах болсон алдартай арга хэмжээнд 40 орны төлөөлөгчид өрсөлдөх юм.
Г.Үжин