АНУ-ын судлаачид ирэх 85 жилд манай дэлхийн долоон хот устаж үгүй болно гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Ингэж үгүй болох хотын тоонд Италийн Венец, Неаполь, АНУ-ын Детройт, Мексикийн Мехико, Мали улсын Тибукту, Оросын Иванова хотууд оржээ.
Оросын Иванова хот бол хүн амзүйн үүднээс мөхнө гэж эрдэмтэд үзсэн байна. Ажлын байрны хүрэлцээнээс болоод энд эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс цөөхөн учир аяндаа хөгжил нь зогсч хүнгүйдэн мөхөх гэнэ. Харин Венец мэдээж усан доор орно, Мехико болохоор хуурайшсан нуурын ёроолд байдаг тул газар доогуур орох нь гэнэ.
Эдгээрээс бусад хотууд нь жилээс жилд эдийн засаг нь улам дордож, хүн амын амьдрах нөхцөл муудаж байгаагаас гадна цаг уурын гамшигт өртсөөр байгаа тул мөхөх аюултай гэсэн байна. Тухайлбал, АНУ-ын Детройт хот дампуурлаа зарласныг тэмдэглэжээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (2)