АТГ-ын дарга Н.Ганболдын гаргасан 74 дүгээр тушаалаар “Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”-ыг баталлаа.

АТГ-ын дарга Н.Ганболдын гаргасан 74 дүгээр тушаалаар “Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”-ыг баталлаа. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн албан тушаалтанд хүлээлгэсэн сахилгын шийтгэлийг тухайн албан тушаалтан өөрийн зардлаар холбогдох этгээд болон нийтэд мэдээлэх харилцааг уг журмаар зохицуулжээ. Албан тушаалтанд хүлээлгэсэн сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг АТГ ажлын арав хоногийн дотор хүлээн авч, нэгдсэн сан бүрдүүлж буй юм. Ийм журам хэрэгжүүлснээр нийтийн албанд ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргуулахгүй байх, албан тушаалтан хувийн ашиг сонирхлоо нийтийн ашиг сонирхлоос дээгүүр тавихгүй байх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой ажээ. АТГ уг журмыг төрийн байгууллагуудад хүргүүлж, журмын хэрэгжилтэд хяналт тавих ажлыг эхлүүлсэн байна.