Мөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт хилийн 0166 дугаар ангийн хариуцсан хэсэгт зөвшөөрөлгүй археологийн хайгуул, судалгааны ажил хийх зорилготой явж байсан дөрвөн хүнийг саатуулжээ.

Мөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт хилийн 0166 дугаар ангийн хариуцсан хэсэгт зөвшөөрөлгүй археологийн хайгуул, судалгааны ажил хийх зорилготой явж байсан дөрвөн хүнийг саатуулжээ. Дээрх дөрвөн иргэн нь Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн ажилтнууд байсан байна. Энэ талаар эх сурвалж, “Хүрээлэнгийн ажилтнууд болох доктор П.Уртнасан, Г.Лхүндэв, Н.Батболд,магистр Д.Базаргүр нар зөвшөөрөлгүй явж байсныг илрүүлсэн” гэлээ. Уг явдлын дараа Баян-Өлгий аймгийн хилийн 0165 дугаар ангийн хариуцсан хэсэгт нэвтрэх зөвшөөрөлгүй явж байсан 14 хүнийг хилчид илрүүлсэн байна. Уг этгээдүүд нь бугын эвэр түүх зорилготой байсан учир холбогдох хууль тогтоомжийг танилцуулж, нутгийн гүн рүү буцаажээ.