Автомашийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг Японы “Honda” корпораци нь таван сая машинээ эргүүлэн татахаар болжээ.
Компанийн албаныхны мэдээлснээр машины аваарын ажиллагаанд долголдол гарсан тул ийм шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Дэрний үйл ажиллагаа нь доголдолтой болчихсон тул дэлбэрэх аюултай хэмээн үзсэн байна.
Гэхдээ тэд аваарын дэрийг өөрсдөө үйлдвэрлээгүй гэдгээ мэдээлсэн бөгөөд Японы “Takata” фирмд захиалгаар хийлгүүлсэн гэв. Тус фирм нь “Nissan” болон “Toyota" компанийн захиалгаар аваарын дэр нийлүүлсэн нь чанарын шаардлага хангаагүйгээс 6.5 сая машиныг эргүүлэн татаж байсан удаатай юм.
Г.Үжин