Хошин урлагийн хамгийн отгон продакшн болох Эмоцынхны 2 насны төрсөн өдөрт зориулан мэргэжил нэгт найз нөхөд, ах эгч, урлаг соёлынхон цахим ертөнцөөр дамжуулан мэндчилгээний давалгаа үүсгэсэээр байна. Тэд одоо шинэ гэхээсээ илүү хошин урлагийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай продакшн болж, хөлд оржээ гэж ихэнх нь мэндчилгээндээ дурьджээ. Эмоцынхон харин үзэгчиддээ 2 насныхаа эмоцыг “Инээмсэглэл мандтугай” тоглолтоороо бэлэг барихаар шийдсэн байна. Соёлын төв өргөөнд өнөөдрөөс эхлэн 6 сарын 10 хүртэл тоглогдох 2 жилийн ойн шилдэг үзүүлбэрүүдээс бүрдсэн уран бүтээлчдийнхээ тоглолтонд нь амжилт хүсье.
Сэтгэгдэл (1)