Чингэлтэй дүүргийн шүүхэд Х.Ганбаатар, Ц.Баярсайхан, Т.Баярбаатар, Х.Лунх-Очир, Д.Мөнхбаяр, Г.Мөнхболд, Г.Ганхуяг нарт холбогдох эд зүйл хууль бусаар хил давуулсан гэх хэргийг хэлэлцэж, ял оноожээ.

Чингэлтэй дүүргийн шүүхэд Х.Ганбаатар, Ц.Баярсайхан, Т.Баярбаатар, Х.Лунх-Очир, Д.Мөнхбаяр, Г.Мөнхболд, Г.Ганхуяг нарт холбогдох эд зүйл хууль бусаар хил давуулсан гэх хэргийг хэлэлцэж, ял оноожээ. Тэд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 3-нд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Бичигтийн хилийн боомтоор тарваганы 10100 ширхэг арьсыг 68-42 УБВ, 45-26 ДГА улсын дугаартай автомашинд нуун хил давуулсан юм. Харин үлдсэн хоёр хүн нь тэдний тээврийн хэрэгслийг хил нэвтрүүлэхэд хил, гаалт, мэргэжлийн хяналтынханд шаардагдах баримт бичиг үйлдэж өгсөн аж. Гэмт хэрэгтнүүд Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа С.Эзэннайрамдахад БНХАУ-д суралцдаг охиных нь дансаар дамжуулж 13 мянган юань, гаалийн байцаагч нарт 10 сая төгрөгийн хахууль өгсөн гэж тайлбарлажээ. Тиймээс С.Эзэннайрамдах болон гаалийн байцаагч нарыг шалгахад авлига авсан нь тогтоогдоогүй, хилээр эд зүйл нэвтрүүлэхэд оролцоогүй нь батлагдсан байна. Иймд Чингэлтэй дүүргийн шүүхээс Х.Ганбаатар, Т.Баярбаатар нарт зургаа, Г.Ганхуягт 5.6, Х.Лунх-Очир, Г.Мөнхболд нарт 3.5, Ц.Баярсайханд 3.8 жилийн хорих ял оноож, тус бүрээс нь 100-500 мянган төгрөгийн эд хөрөнгө хураахаар болжээ. Харин Г.Мөнхболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.