“Эрдэнэзуу” хийдийн сан хөмрөгч Ю.Баяраа, С.Энхтайван гэгчтэй хамтран өндөр гэгээн болон түүний шавь нарын урласан гурван ч бүтээл, түүхийн хосгүй үнэт дөрвөн бурхан, алтан шармал 17 бурханыг БНХАУ-ын иргэн Лигийн хийлгэсэн хуурамч 22 бурханаар сольсон юм.

“Эрдэнэзуу” хийдийн сан хөмрөгч Ю.Баяраа, С.Энхтайван гэгчтэй хамтран өндөр гэгээн болон түүний шавь нарын урласан гурван ч бүтээл, түүхийн хосгүй үнэт дөрвөн бурхан, алтан шармал 17 бурханыг БНХАУ-ын иргэн Лигийн хийлгэсэн хуурамч 22 бурханаар сольсон юм. Тиймээс Сүхбаатар дүүргийн шүүхээс тэднийг Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн 6-8 жилийн ял оноож, “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан 3-5 жилийн ялыг биечлэн эдлүүлэхээр болсон билээ. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.
Б.Чимэг