Уул уурхайн салбарын 90 жилийн ойг угтан зохион байгуулсан “Mining
Mongolia” чуулганы үеэр “МАК”, “MCS” компаниуд нүүрснээс шатахуун гаргах
төслүүдээ танилцууллаа.

Уул уурхайн салбарын 90 жилийн ойг угтан зохион байгуулсан “Mining Mongolia” чуулганы үеэр “МАК”, “MCS” компаниуд нүүрснээс шатахуун гаргах төслүүдээ танилцууллаа. Одоогоор энэ чиглэлд 4-5 төсөл яригдаж байгаа бөгөөд “Сод Монгол” компани аль хэдийн төслөө хэрэгжүүлж эхэлжээ. Нүүрснээс дизель түлш гаргах үйлдвэрлэл тийм ч олон оронд нэвтрээгүй. Гэсэн ч Ази, Номхон далайн бүс нутгаас Монголд ийм үйлдвэрлэл явуулах боломжтой гэсэн судалгааг гаргасан байна. “MCS” группийн хувьд дөрвийн жилийн дараа нүүрнээс дизель гаргах үйлдвэрлэлээ эхлүүлнэ гэж тооцож байгаа аж. Хэрэв өнөөдөр яригдаж байгаа 4,5 төсөл хэрэгжиж эхэлбэл 6000 ажлын байр шинээр нэмэгдэх юм байна.