"Asia's Got Talent" уралдаанд оролцож, Азийн шилдэг авьяастнуудтай өрсөлдөн дэд байр эзэлсэн Ардын урлагийн "Хөсөгтөн" хамтлаг өнөөдөр эх орондоо ирлээ. Тэднийг монгол урлаг, өв соёлоо бишрүүлж, авьяасаа гайхуулсан хэмээн олон арван бишрэн шүтэгчид нь угтаж авсан байна.
Азийн авьяастнууд шоунд “Хөсөгтөн” хамтлагийн морин хуурч, хөөмийч В.Батзориг, лимбэчин, цохиур хөгжимчин, хөөмийчин Г.Адъяадорж, товшлуурч, хөөмийч, дунд хуурч Х.Уламбаяр, их хуурч, хөөмийч Д.Ариунболд, ятгачин, дуучин Ч.Амарбаясгалан, морин хуурч, хөөмийч О.Чулуунбаатар нар оролцсон билээ.
Сэтгэгдэл (1)