www.24tsag.mn сайтаас зохион байгуулж буй “Фото Мисс”, “Фото Мистер” тэмцээний финалын шалгаруулалт ойртож байгаа тул манай уралдаанд оролцох хүсэлтэй олон уншигч бидэнд хандаад байна. Тиймээс энэхүү саналыг хүндэтгэж 5-р сараас эхлэн “Фото Мисс”, “Фото Мистер” тэмцээн долоо хоног бүр шинэчлэгдэж байхаар боллоо. Тухайн долоо хоногт хамгийн олон санал авсан оролцогч нь сарын сүүлийн шалгаруулалтанд өрсөлдөж сарын ялагч болох юм.
Харин тухайн сард хамгийн өндөр санал авсан фото мисс , мистерүүд наймдугаар сарын сүүлээр болох финалийн шатанд шалгарч, Хайнан арал руу аялах эрхийн төлөө өөрийн өвөрмөц төрх, гоо үзэсгэлэн , мэдлэг чадвараараа өрсөлдөх болно.
Тавдугаар сарын хамгийн эхний долоо хоногийн мистерээр Э.Содбаяр 162 саналаар , фото миссээр Э.Энхмаа 302 саналаар тодорч, дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй боллоо.

Э.Содбаяр 162 санал

Э.Энхмаа 302 санал