Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн тэмцээн энэ жилээс эхлэн “Хүрхрээ” үндэсний дээд лиг нэрийн дор явагдахаар болсон. “Хүрхрээ” үндэсний дээд лигийн тоглолтууд өнөөдрөөс эхэлж, амралтын өдөр бүр тоглолттой байх юм.
Энэ жилийн “Хүрхрээ” үндэсний лигийн тэмцээнд "Дэрэн", "Соёмбын Барсууд" клубууд нэмэгдсэнээр нийт есөн баг өрсөлдөх юм. Үүнээс зургаан баг нь бүрэлдэхүүндээ Бразил, Япон, Орос зэрэг орнуудын 10 гаруй легионер тамирчдыг багтаасан бол "Хоромхон”, "Дэрэн" багуудын ерөнхий дасгалжуулагчаар гадаадын туршлагатай дасгалжуулагчид ажиллахаар уригджээ.
Нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр 14:00 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд эхэллээ.