
Тариаланчдад очих мөнгөөс 7 сая төгрөгийг тус яам Хөдөлмөрийн баатруудын зөвлөлдөх уулзалтад, орон сууцны зээлд 150 саяыг, шинэ жилийн арга хэмжээнд 2 сая, Атрын аяны нээлтэд 47,4 сая, “Цэнгэг агаар” өдөрлөгт 2,5 сая, гадаадын зочид хүлээн авах, гадаадад томилолтоор явахад 50 саяыг зарцуулсан гэж эх сурвалжууд бичжээ.
ХХААХҮ-ийн Т.Бадамжунай сайдын төсвийн багцад энэ онд улсын төсвөөс 56,7 тэрбум төгрөг хуваарилж өгснөөс Тариаланг дэмжих санд 32,5 тэрбум буюу энэ салбарт хамгийн их хөрөнгө төсөвлөсөн байна. Гэсэн ч одоо хүртэл тариаланчид буудайн мөнгөө авч чадаагүй, гомдолтой байгаа аж.