Энэ сарын 7-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллагын хүүхдийн байцаагчдын нэгдсэн сургалт, зөвлөгөөн боллоо.

Энэ сарын 7-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллагын хүүхдийн байцаагчдын нэгдсэн сургалт, зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний явцад “Чадварлаг хүүхдийн байцаагч” шалгаруулах ур чадвар, ажил мэргэжлийн цогцолбор тэмцээн явагдаж, Баянзүрх, Багануур дүүрэг, Говь-Алтай аймгийн цагдаагийн газар, хэлтсийн хүүхдийн байцаагч нар шилдгээр шалгарчээ.
Хүүхдийн байцаагч нар Монгол Улсын Засгийн газраас баталсан “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэд олон нийт, хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, тэднийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос хамгаалах ажлын арга зүйн талаар зөвлөлдсөн байна.
Б.Чимэг