Өнөөдөр “Авьяаслаг Азичууд” шоунд амжилттай оролцож хоёрдугаар байр эзэлсэн Хөсөгтөн хамтлагийн залуусыг БСШУ сайд Л.Гантөмөр БСШУЯ-д хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Уулзалтын үеэр Л.Гантөмөр "“Хөсөгтөн хамтлаг Монгол ардын язгуур урлагийг уламжилж ирсэн байдал, хөг аялгууг нь дэлхийн тайзнаас сонсоход бахархам сайхан байлаа. Та бүхэндээ Монголынхоо ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэн, үзэгч түмэн та бүхний тоглолтыг төлбөр төлөн үздэг байгаасай гэж хүсч байна” хэмээн хэлээд Монгол төрийн сүлд, морин хуур бүхий бэлэг дурсгалын зүйлс гардуулж талархал илэрхийлэв. Мөн хамтлагийн залуу гишүүн морин хуурч н.Түмэнбаярт СТА цол гардууллаа.
Д.Дуулим