Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 19:00 цагийн “Марк-2” маркийн автомашин Баянхонгор аймгийн төвд хурд хэтрүүлэн давхиж байгаад, гарцаар зам гарч байсан хүнийг дайрчээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 19:00 цагийн “Марк-2” маркийн автомашин Баянхонгор аймгийн төвд хурд хэтрүүлэн давхиж байгаад, гарцаар зам гарч байсан хүнийг дайрчээ. Уг ослыг тус аймгийн Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч Б.Гантулга согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад үйлдсэн байна. Тухайн үед хэргийн газарт үзлэг хийсэн шинжээч нар автомашины хурд цагт 70 км/цаг байсан гэх дүгнэлтийг гаргасан аж. Ослын дараа хохирогчийг эмнэлэгт хүргэсэн ч нас баржээ. Осол гаргасан ахлах дэслэгч Б.Гантулга ч бас тухайн үед согтуугаар автомашин жолоодож явснаа хүлээн зөвшөөрсөн байна. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас уг хэргийг шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн байна. Харин прокурорын газраас Баянхонгор аймгийн шүүхэд шилжүүлжээ.