
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн хуралдаанаар томилогдсон СЕХ-ны гишүүд өнөөдөр тангараг өргөлөө.

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн хуралдаанаар томилогдсон СЕХ-ны гишүүд өнөөдөр тангараг өргөлөө. Н.Дагва, Б.Билэгт, Г.Гэрэлт-Од,
Б.Ганбат, Д.Эрдэнэчулуун нар Монгол улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль
тогтоомжийг дээдлэн сахиж, СЕХ-ны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ
батлан тангараглав. Энэ арга хэмжээнд УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нар оролцож, үг хэлсэн юм. Тэд хуулийг чандлан сахиж, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж, иргэдэд сонгуулийн талаар хангалттай мэдээлэл хүргэхийг СЕХ-ны шинэ гишүүдээс хүслээ.