МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллахыг шаардан иргэд хуурай өлсгөлөн зарлаад 6 хонож байгаа билээ. Тэдгээр иргэд өчигдрөөс хуурай өлсгөлөнгоос нойтон өлсгөлөнд шилжсэн бөгөөд иргэдийн биеийн байдал улам муудсаар байна. Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө суулт зарлаж байсан 12 хүн одоогоор том оврын автобус дотор өлсгөлөнгөө үргэлжлүүлж байгаа аж. Гурван хүний биеийн байдал муудаж Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн билээ. Харин одоо автобус дотор байгаа нэг хүний даралт ихсэн бие нь муудаад байна.
Цаашид өлсгөлөн зарлах иргэдийн тоо ихсэх хандлагатай байна гэж Н.Энхбаярыг суллахыг шаардан өлсгөлөн зарласан иргэн А.Пүрэвхүү хэлсэн юм.






Цаашид өлсгөлөн зарлах иргэдийн тоо ихсэх хандлагатай байна гэж Н.Энхбаярыг суллахыг шаардан өлсгөлөн зарласан иргэн А.Пүрэвхүү хэлсэн юм.





