зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дүү минь, гэнэн байна даа

2012-5-14
0
ЖИРГЭХ
Манай сайхан эх орныг авлигын хар хүрэн өнгө бүрхэж, хичнээн их худал хуурмаг, хичнээн муу муухай юмсын үүр уурхай болсныг хараад дуугүй сууж байж чадахгүй болоод Монгол Улсын иргэний хувьд чамд хандаж байна. Энэ бүхнийг өөрчлөн цэвэрлэхийг ямар их хүсч байна гээч.
  13891-copy1  Манай сайхан эх орныг авлигын хар хүрэн өнгө бүрхэж, хичнээн их худал хуурмаг, хичнээн муу муухай юмсын үүр уурхай болсныг хараад дуугүй сууж байж чадахгүй болоод Монгол Улсын иргэний хувьд чамд хандаж байна. Энэ бүхнийг өөрчлөн цэвэрлэхийг ямар их хүсч байна гээч.

    Түүхийн хүрдийг зогсоож болохгүй гэдгийг би мэднэ л дээ. Түүх үргэлжилж байна. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн нацист Германы Бухенвальдын бөөнөөр хорих лагерийн хаалган дээр “Үйл үйлээ эдэлнэ” гэсэн латин бичээс байсан юм гэнэлээ.
    Үнэхээр тэнд хоригдсон олон зуун мянган гэм зэмгүй хүмүүсийн үйлийг үзсэнийхээ хариуд фашистууд хүн төрөлхтөний шударга шүүхийн өмнө гэсгээл хүлээж, үйлээ эдэлсэн билээ. Арав хорин жилийн дараа Монгол орон тэс өөр болохыг би мөрөөдөж байна. Тэр мөрөөдлийн зам дахь авлигалын мөсийг хайлуулахын тулд өнөөдөр хамгийн том тулыг бариад байгаа юм шүү дээ.

    Чи их өрөвч нимгэн сэтгэлтэй. Гэхдээ дүү минь чи сэтгэлээ нуу. Горькийн нэг зохиолыг санаж байна уу? Данко цээжээ ярж, зүрхээ суга татан гаргаад бусад хүмүүсийн замыг гэрэлтүүлдэг. Харин өнөөдөр чи цээжнээсээ зүрхээ суга татах хэрэггүй. Яагаад гэвэл шударга ёс ялах цаг ирж байна. Шударга ёс. Манай гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр гэнэт санасан юм шиг авлигыг устгаж, шударга ёс тогтооно гэж хашгирсан. Тэр чадахгүй, харин та нар чадна. Тэр Ерөнхий сайд байхдаа тарьж, парламентын дарга, Ерөнхийлөгч байхдаа ургуулсан модоо тайрч хаяж хэзээ ч хүчрэхгүй. Тэр саглагар модны сүүдэрт танил найзууд нь хэдийнэ тухлаад хуучны андаа ч ойртуулахыг хүсэхгүй байна. Уг нь тэр аль 2003 онд Ерөнхий сайд байхдаа л АПУ компанийн хувьчлалаар хагас саяыг өгье гэсэн хүний гарыг тас цохих хэрэгтэй байсан юм. Авлига бол Монголын сайхан орныг муухай харагдуулдаг гэж дараагийнх нь хүн ойлгоод байна.
    Хэдэн өдрийн өмнө зам хөндлөн гарч явсан жаал хүүг согтуу жолооч дайрчихлаа. Зуун саяын үнэтэй жийпний кабинаас ганган хүүхэн гарч ирээд туфлийнхээ хоншоороор биед нь хүрч харагдсан. Маргааш нь нөгөө жолооч цагдаагийн газрын үүдэнд юу ч болоогүй юм шиг явж байсан. Маргааш нь Монгол Улсын Ерөнхийлөгч “Хууль, шударга ёсыг уландаа гишгээд байгаа албан тушаалтантай хариуцлага тооцохгүй яаж шударга ёс тогтоох юм бэ гэж би боддог. Албан тушаал, мөнгө, нам эвсэл, нутаг ус, анд нөхөд, ураг садны холбоо хүчтэйг би мэднэ.

    Тийм хүчний өмнө өвдөг сөхрөх байсан юм бол надаас яах гэж шударга ёс нэхээд байгаа юм бол оо гэж боддог” гэж хэлсэн. Хууль зөрчөөгүй юм шигээр хулгай хийхийг авлига гэдэг юм бол хуулийг ч хулгайлж чаддаг юм байна. Саяхан тэр эрхэм “Авлига бол хүч шүү дээ. Мэдэж, эрдэж, төлөвлөж хийдэг гэмт хэрэг” хэмээн дуун алдав.
    Дүү минь, чи дөнгөж хуушуурын мөнгө, хуучирч муудсан хятад пүүзтэй явж байна. Тэр чиний, бидний долоон тэрбум төгрөгийг хулгайлжээ. Энэ их мөнгө өнөөдөр хаана байна. Тэр өөрийгөө өмгөөлүүлэхээр Лондонгоос хэдэн зуун мянган доллараар өмгөөлөгч хөлсөлж байна. Энэ бол татвар төлөгч чиний аав ээж, ах эгчийн авлигын төлөөсөнд явсан хөлс хүчний нэгээхэн хэсэг. Өнөөдөр XXI зууны эхэнд газрын хэвлийн үүцээ нээсэн Монголын иргэн чи хамгийн баян хүн байх ёстой. Гэвч авлигалын тор чамайг гуйлгачин болгожээ.

    Энэ авлига спиртийн наймаанаас эхэлсэн. Ярантын боомт, Замын-Үүдийн гаалиар оруулж ирсэн эсэн бусын техникийн спиртийг найруулж хуурамч шошготой лонх руу юүлсэн. Тэгээд өвөр түрий хоосон ажилгүй залуус тэр муухай хямдхан найркаг үй олон лангуу, зах дээрээс, шагчдын гараас худалдан авч уусан, хордсон. Хүн шиг амьдрах хүсэлтэй чам шиг эрүүл чийрэг чиний үеийнхэн харьд хар ажил хийхээр таран оджээ. Тэд Солонгост, Америкт, Европт боолын хөдөлмөр эрхэлж, Чингисийн Монгол  гэдэг нэрнээсээ нуугдан харьд харлаж байна. Ийм амьдрал мөрөөдөж бид ардчиллын замыг сонгоогүй.

    Н.Энхбаярын их улс төр руу орж ирсэн эхний үе нь ардчилсан засгийн анхны ойтой давхацдаг. Тэр хүртэл манай улс төр үнэхээр цэвэр ариун байсан юм. Алдаа нь хүртэл хор багатай, амжилт нь олон түмэнд өгөөжтэй байж дээ. Тэр үед Монголын ардчилал дөнгөж долоон ой хүрч, хүүхэд шиг дэгэж дэрвэж байсан. Тэгээд л 1997 оны намраас энэ нялх ардчилал Энхбаяраар самардуулж, самруулж эхэлсэн. Гурвын гурван Засгийн газраа хөмөрсөн. Ерөнхийлөгч Н.Багабанди Ерөнхий сайдын суудлыг эзгүйдүүлсээр байгаад ардчиллын алтан хараацай С.Зориг алагдсан. УИХ-ын гурван гишүүнээ шоронд барьж өгсөн. Тэгэхэд хуулийн өмнө бүгдээрээ тэгш байсан юм.
    Тэд ч ялаа эдлээд явсан. Хэн ч юу ч гэж гонгиноогүй. Үйл явдал нэгэнт болоод өнгөрч, тоос намжсаны дараа харахад казиногийн хэргээс Энхбаяр, түүний хамсаатнууд хожсон байдаг. Тэр үнэнч гар хөл Б.Энхмандахыгаа хүртэл 20 мянган ногооны золиосонд Ганцхудагт суулгаад, дараа нь Лондонд цөлсөн байдаг. Гаалийн Х.Баатарыг ч ялгаагүй шороонд хутгаж, шоронд суулгасан. Тэгэхэд тэр хүн авралын од Энхбаяр нь араар нь яаж тавьсныг хожим ухаарсан. Хэн ч түүнийг өрөвдөөгүй, авлигач гэдэг томоос том тэмдэг зүүгээд торны цаана илгээсэн. Итгэл үнэмшилдээ эрдэж дөнгөлүүлсэн тэр эр тэгэхэд зүрхэндээ ямар их уйлаа бол.
    Шүүхийг тэр өөрийнхөө өрсөлдөгчийг дарах, шийтгэх, бас өршөөн хэлтрүүлж, хажуу хавиргандаа татах хэрэгсэл болгож ирсэн. Дүү минь би чамд чиний мэдэхгүй түүхийн хар дарсан зүүдийг ярьж өгье. Монгол Улс 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуульдаа “эрх мэдэл хуваарилах онол”-ын үүднээс хууль тогтоох эрх мэдлийг УИХ, гүйцэтгэх эрх мэдлийг Засгийн газар, шүүх эрх мэдлийг маргаан хянан шийдвэрлэх бие даасан хараат бус шүүх хэрэгжүүлэхээр хуульчилсан юм. Энэхүү хуваарилалтын гол агуулга нь хүний эрх, эрх чөлөөг хангах, төрийн эрх мэдлийг тэнцвэртэй хуваарилах, харилцан хяналтын тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байлаа.

    Харамсалтай нь Энхбаярын найруулсан хороор Үндсэн хуульдаа гар дүрж, УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байж болно гэсэн нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ цагаас албан тушаалын суудалд үнэ хаялцан эрхэм гишүүд сайд болох цусгүй тулаанд мордож, үнэ ханш нь сүүлдээ хагас тэрбум төгрөгөөр үнэлэгдэх болжээ. Ийм сайд нарын загалмайлсан эцэг нь Энхбаяр байлаа. Авлигачдад албан тушаал эхийн сүүнээс амттай болов. Францын их сэтгэгч Ш.Л.Монтескьегийн 260 жилийн тэртээ хэлсэн “Хууль тогтоох хийгээд гүйцэтгэх засаглалыг нэг гарт төвлөрүүлбэл эрх чөлөөний тухай ярих ч хэрэггүй. Нэгэнт эрх чөлөөгүй нөхцөлд хараат бус шударга шүүх оршихгүй. Шүүх эрх мэдлийг хууль тогтоох эрх мэдэлд нэгтгэвэл иргэдийн амьдрал, эрх чөлөө дур зоргын золиос болно. Хэрэв гүйцэтгэх эрх мэдэлд шүүхийг нэгтгэвэл шүүх дарангуйлагч болох бололцоотой” хэмээн бичсэн нь Монголын нийгэмд биеллээ олж эхэлсэн билээ.
    Цагтаа Энхбаярт Монгол оронд шударга ёс тогтоох, монголчуудын амьдралыг өөд нь татах бүхэл бүтэн 12 жилийн хугацаа, бүх эрх мэдэл байлаа. Цөхөрч, горьдлого тасарсан ард түмэн түүнийг төрийн тэргүүнээрээ дахин сонгоогүй. Ард түмэн бүрэн эрхийнхээ дагуу түүнийг сонгуулийн аргаар буулгасан. Энхбаяр хувь хүнийхээ хувьд сайн хүн ч байж магадгүй. Гэхдээ үйлдэл, үйл ажиллагаанаас нь үүдэж нийгэмд бий болсон хорт үзэгдлийг нүдэн балай, чихэн дүлий орхиж болохгүй. Чи одоо эргэн тойрноо сайн хар.
    Түүний төрийн гурван өндөрлөгийн оргилд шат дараалан гарсан амжилт Монгол орныг сөхрүүлжээ. Ялангуяа Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байсан хүний хувьд бидний амьдрал унтраалга дарах, асаахтай яг адил байлаа. Хаан байхдаа чадаагүй юмаа харц болоод хийж амжина гэж үү. Түүнийг шинээр таних цаг Монголын ард түмэнд одоо алга. Төрд байхдаа ард түмнээ хайрлаагүй хүн төрөөс холдоод хайртай болсон гэвэл бүр ч итгэхгүй. Насаараа заалны шал арчсан бөх насаа явахаар одоо л сайн барилдана гээд зүтгээд байж болохгүй биз дээ.

    Дүү минь, би чамд түрүүнд хорих лагерийн хаалган дээрх “Үйл үйлээ эдэлнэ” гэсэн үгийг иш татсан нь санамсаргүй хэрэг биш. Улс төрд хүмүүс ирдэг, бас буцдаг. Өнөөдөр архи уухгүй гэсэн мөртлөө эргэж хургаад байдаг шартсан архичин шиг араншин төрд зохихгүй. Тэр тусмаа гээсэн нэр төр хэзээ ч эргэж ирэхгүй.
    Их зохиолч А.П.Чехов “Нэр төрийг булаалгадаггүй, харин гээдэг юм” гэсэн байдаг. Өнөөдөр зарим нь Энхбаярыг баривчилсны төлөө өрөвдөж, бас өлсгөлөн зарлаж байна. Сталиныг нас барахад, Чойбалсанг таалал төгсөхөд ард түмэн уйлж байсан юм. Удалгүй нуруу нь тэнийхээр үнэнийг олж мэдэн, түүх түүхээрээ үлдсэн. Зарим хүн улс төрийн өндөрлөгт байхдаа заан байдаг, буунгуутаа уснаасаа гарсан загас шиг болчихдог. Харамсалтай нь эрх мэдлийн төлөө үхэн хатан зууралдсаар, тэр зорилгынхоо төлөө бусдыг золиосолсоор байгаад дуусдаг цөөнгүй жишээ бий.

    Харин ардчилсан оронд бол шал өөр. Францын ерөнхийлөгч байсан Жак Ширакийн хэргийг хууль хяналтын байгууллагынхан цуглуулж байгаад бүрэн эрхийнх нь хугацаа дуусангуут прокурор нь дуудаад байцаалтаа эхэлсэн. Хууль руу очихгүй юм бол хууль өөр руу нь ирдэг юм байна. Элбэг хангалуун, эрх жаргалтай амьдрал мөнгөнд биш, хуулийн тэгш хэрэгжилтэд суурилж байдаг.
    Дүү минь, чи их өрөвч нимгэн сэтгэлтэй. Золиос болохгүйн тулд сэтгэлээ нуу. Тэр чиний сэтгэл зүрхийг эзлэн авахыг хүсч байна!
/гэрээт нийтлэл/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Ajaa taij (49.0.138.135)
    7n ter bum ene ter gej bitgii barits. Yadag tamiin togoonixon be.7n tug idsench chi bol shudraga xuuliin umnu yaltan. OIlgovuu malaa.
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • yanhan setguulzui (202.9.47.130)
    sda gereet ch geh shig sdamaa...ene setguulzui gj yaag yanhan huuhniii al boltson salbar bnaa..
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.170.81.155)
    Үнэмшмээр байна. Үнэмшилтэй байна. Гэхдээ үнэмших үү, яахав
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • хх (202.5.202.130)
    Яг зөв, хэн бичсэн нь чухал биш. Гол нь үнэнийг бичсэн байна. энэ коммент бичсэн зарим нөхдүүд өөрсдөө хэдэн төгрөгөөр, хэний захиалгаар нет-д коммент бичиж бгаа бол доо.
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.55.186.20)
    БААБАР БАЙХ
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.194.115.2)
    goy bichsen baina
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • zochin (202.170.68.19)
    yyniig ih helemgii nuhur bichjee hen yum boloo
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • баагий (202.179.10.18)
    энэ ниитлэл захиалгат гэдэг нь ойлгомжтой авилгачдын гар хөл битгтй болиоч дээ та нарт хэдэн төгрөг өгсөн юм бэ хэдийг өгөхөөр ингэж бичиж байна
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (69.236.170.116)
    ELBEGDORJ MANAN iin suuliin engersen4 jil edsen uusniig in bicheech. Daan ch gereet niitleld chin menge teleh hun oldohgui bhdaa. Daan ch enkhbayar iin hereg bol uls teriin zorilgotoi.
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (114.31.70.37)
    ямар ч тэнэг ойлгохоор сайхан бичсан байна
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.70.43.66)
    Frantsiin ard tumen SHIRAKIig uruvduj umnuus n ulsuhguigee meddeg uchir FRANC delhin ikh 8iin neg uls!!!Delhiin ikh guren!!!
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • zochin (202.55.191.57)
    ene meteer uuruuch unen hudlaag medehgui baij mungutei negnii gar hul bolj iimerhuu zuil bichij bdag shal utgagui yum. Huvi huniihaa huvid bodmoor yumaa yu heleh helehguigee yu bichih bichihguigee.
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • tsogbuyan (202.70.39.254)
    Zaluusaa Uuniig zaawal unshaarai enenii zah zuhiig bidnii uyiin 35aasdeesh nasniihan gadarlah baih Ene bol martaj bolohgui unen ushuu nemeh uym baihgui uyu niitlelchee
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.126.91.158)
    MANAH-enhbayaraas vneheer aij baina
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.126.91.158)
    SHVVHEER GEM BYRYYGI NI TOGTOOGOOGVI BAIHAD HVNIG GEN BYRYYTAID TOOTSODGVI GEJ BATVVL AH HELJ BAINA LEE TEHEER ENE NIITLEL YAMAR ZORILOGOTOI BAIGAA NI HARAGDAAD BAINA DA
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (89.228.201.201)
    Нийтлэгч чи тийм гэрээгээр нийтлэл бичдэг юум бол Баяр,Нямдорж нарын тухай бич л дээ.Чи шиг суултуурны алчуур тэгж чадахгүй л дээ.
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (124.158.77.175)
    7 terbumaas iluu idsen ni yagaad zugaar yavj baina
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АТГ: Нэр бүхий УИХ-ын гишүүнд прокурорын мэдэгдэх хуудсыг төрийн ордонд гардуулж өгсөн
    14 цаг 33 мин
  • Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай үргэлжилж байна
    18 цаг 30 мин
  • Монголын бүх ард түмний зуны ХVI наадмын пара хонхтой бөмбөгийн тэмцээн өндөрлөлөө
    18 цаг 38 мин
  • Г.Батзориг: Айл өрх бүр гэр, орон сууцныхаа хаалга, цонх, хана, орц зэргээ сайтар дулаалж, өөрсдөөс хамаарсан бэлтгэлээ хангая
    19 цаг 5 мин
  • Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ
    19 цаг 14 мин
  • П.Наранбаяр: 63 тэрбумын санхүүжилт шийдвэл "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой
    19 цаг 47 мин
  • Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ойн түймэр гарчээ
    19 цаг 53 мин
  • ФОТО: 38 дахь удаагийн “Номын баяр”
    19 цаг 55 мин
  • БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    21 цаг 6 мин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлаас Монгол Улс 1,5 тэрбум ам.долларын санхүүжилт босгох боломжтой
    21 цаг 16 мин
  • Намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
    22 цаг 14 мин
  • ТАНИЛЦ: ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөлд медаль хүртсэн тамчирид
    22 цаг 43 мин
  • А.Амартүвшин: Иргэд “Хотула” аппликейшнийг гар утсандаа суулгаснаар виртуал карт үүсэж, нүүрсээ авна
    22 цаг 57 мин
  • Р.Даваадорж: Дунд хугацаанд тогтвортой өсөлтийг хадгалах зорилгоор мөнгөний бодлогын хүүг зөөлрүүлэх боломжгүй гэж Мөнгөний бодлогын хорооны гишүүд үзсэн
    23 цаг 8 мин
  • Б.Жавхлан: Төсвөө хэрхэн зөв зарцуулахыг салбарын сайдын ухаан, сэтгэл хоёр л шийднэ
    23 цаг 16 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    23 цаг 27 мин
  • БНСУ-ын Жэжү мужийн зочид төлөөлөгчид Говийн их ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ойн фестивальд оролцоно
    23 цаг 32 мин
  • Н.Учрал: Бид чиг үүргийн давхардлыг арилгах гэж 2.2 их наяд төгрөгийн хэмнэлтийн тодотгол хийсэн
    Өчигдөр 12 цаг 01 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Өчигдөр 11 цаг 17 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • Эмгэнэл
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан маргааш болно
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
  • “Баянхөндий” төслийн аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орж, анхны алтаа Эрдэнэсийн санд тушаалаа
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
  • Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн зураг төсөв боловсруулах, шинэчлэх ажлыг хийж байна
24 баримт
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК