“Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Нэгэн нарны доор”, “Бооцоо”, “Далан худалч” зэрэг тайз, дэлгэцийн бүтээлүүдэд жүжигчинээр, “Сексийн эрх чөлөө” УСК-оороо найруулагчийн авьяасаа гайхуулсан Ж.Жамъянсүрэн урлагтаа эргэн ирлээ. Хүнд өвчнөө даван туулж олон хүний сэтгэлийн дэм, урам зориг, хайраар хөл дээрээ босож чадсан найруулагч, жүжигчин Ж.Жамъянсүрэн шинэ уран бүтээлээрээ ард олныхоо их ачийг хариулахаа амлаад буй.
Найруулагч Жамиа шинэ уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан ороод байгаа бөгөөд энэ нь яруу найрагч, зохиолч Г.Аюурзаны “Бөөгийн домог” зохиолыг дэлгэцнээ амилуулах аж.
Сэтгэгдэл (3)