“Sweetymotion” хамтлагийнхан дурсамж номоо хэвлүүлэхээр болжээ. Тэд Монголын хөгжмийн ертөнцөд хамгийн удаан хамтдаа байгаа охидын хамтлаг юм. Тиймээс АНУ-д өнгөрөөсөн 10 жил цаашлаад өнгөрсөн хугацаанд бүтээсэн уран бүтээл, өөрсдийн амьдралынхаа талаар тус номондоо дурьдах юм байна. Ном ирэх есдүгээр сард хэвлэлтээс гарах аж.