Өнөөдөр АТГ-ын ажилтнууд УИХ-ын гишүүн Ц.Батбаярыг МАХН-ын дарга
Н.Энхбаярын хууль бус өмч хувьчлалын хэрэгтэй холбоотойгоор яллагдагчаар
татаж байгаагаа мэдэгдлээ.

Өнөөдөр АТГ-ын ажилтнууд УИХ-ын гишүүн Ц.Батбаярыг МАХН-ын дарга Н.Энхбаярын хууль бус өмч хувьчлалын хэрэгтэй холбоотойгоор яллагдагчаар татаж байгаагаа мэдэгдлээ. Түүнийг өмнө нь нийслэлийн засаг даргаар ажиллаж байхдаа Н.Энхбаярын "Өргөө", "Дүнжингарав" зочид буудлыг хууль бусаар өмчилж авсан гэх хэрэгт гар бие оролцсон гэж үзсэн байна. Ц.Батбаяр гишүүн тухайн үед ямар ч тендерийн сонгон шалгаруулалт явуулалгүй “Өргөө” зочид буудлыг татан буулгаж "Хар дун" компани шинээр байгуулахад оролцсон гэв. "Хар дун" компани нь 2007 оны10-р сарын 9-нд байгуулагдсан бол "Өргөө" зочид буудлыг энэ компанид өгөх шийдвэрийг тухайн үеийн НИТХ найман хоногийн дараа гаргаж байжээ. Тиймээс Н.Энхбаярын холбогдон шалгагдаж байгаа хэрэгт УИХ-ын гишүүн Ц.Батбаяр оролцсон гэж АТГ үзэж байгаа аж.
Харин Ц.Батбаяр нь УИХ-ын гишүүний статустай тул хэргийг нь тусгаарлахаар болсон байна.