Өнгөрсөн амралтын өдрүүдэд золгүй байдлаар 17 хүн амиа алджээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд золгүй байдлаар 17 хүн амиа алджээ. Тодруулбал, хөдөө орон нутагт цасан шуурганаар хоёр хүн төөрч осгож амиа алдсан бол дөрвөн сартайгаас 17 хүртэлх насны есөн хүүхэд машинд мөргүүлсэн байна. Жолооч нар ихэвчлэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ осол гаргаж, хэргийн газраас зугтаасан байжээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, эзэн холбогдогчдыг олж тогтоогоод байгаа аж.
Б.Чимэг