Дорнод аймгийн Баяндун сумын нутагт гарсан гал түймрийн улмаас хоёр аврагч түлэгдэн, бие нь маш хүнд ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа.

Дорнод аймгийн Баяндун сумын нутагт гарсан гал түймрийн улмаас хоёр аврагч түлэгдэн, бие нь маш хүнд ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа. Тэдний биеийн 90, 60 хувь нь гүн түлэгдэлттэй бөгөөд өнгөрсөн баасан гаригт арьс нөхөн төлжүүлэх эмчилгээ хийсэн байна. Гэвч биеийн байдал нь дээрдээгүй бөгөөд шинжилгээний хариуд нь ч сайн гарахгүй байгаа аж. Хэргийг сануулбал, өнгөрсөн сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг, “Хавирга
өртөө”, Гурванзагал сумын Цагаанчулуут, Улаанхонхор, Баянбулаг, Их
булаг, Дашбалбар сумын Илтрүүт, Шарвай, Нарсан толгой, Дэл өндөр,
Мардай, Улз гол, Чулуунхороот сумын Авдар толгой, Бүс нуур, Эрээнцав,
Халхгол сумын Хар хоньтын застав зэрэг газруудаар тархсан галыг унтраахаар ажиллаж байсан онцгой байдлын таван алба хаагчдын хоёр нь түлэгдэж, гурав нь харамсалтайгаар амиа алдсан юм.
Б.Чимэг