
“Yahoo" компаний тэргүүн байсан Скотт Томпсон ходоодны хавдар гэх хүнд өвчний улмаас ажлаа хүлээлгэж өгөх шийдвэрт хүрсэн тухай Английн “The Wall street journal” нэртэй сайт мэдээлж байсан. Мөн түүнийг энэ албанаас чөлөөлсөн нь түүний талаар дэгдсэн хэл амтай ч холбоотой гэж үзэж байгаа юм байна. Томпсоныг компьютерийн технологийн салбарт нягтлан бодогч бакалаврын зэрэгтэй бөгөөд докторын зэрэгтэй гэж худал мэдүүлсэн гэж үзэж байгаа аж.
“Yahoo”компанийг 1994 онд Стэнфордийн их сургуулийн аспирант Дэвид Фило, Жерри Янг нар байгуулж байжээ.