Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё сонирхолтой үргэлжилж байна. Токио хотноо явагдаж буй тавдугаар сарын тэмцээний түрүү бөх өнөөдөр тодрох юм. Одоогоор башёг их аварга Хакүхо М.Даваажаргал, сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар адил 11 даваа, 3 унаатай болж, тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна.
Өчигдөр башёгийн 13 дахь өдөр их аварга Хакүхо озэки Кисэносатод ялагдлаа. Харин сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сэкивакэ Миёогирюүг давснаар түрүү бөхийн эгнээнд Хакүхотой хамт зэрэгцэж ирлээ. Түүний хувьд өнөөдөр маэгаширагийн 6-с барилдаж буй 9 даваатай яваа Аойяматай оноолт таарсан байна. Харин Хакүхо-Харүмафүжитай барилдана.