Өнгөрсөн пүрэв гарагт буюу тавдугаар сарын 10-нд ОХУ-аас хоёр явган хүн Монголын хилийг зөрчиж иржээ.

Өнгөрсөн пүрэв гарагт буюу тавдугаар сарын 10-нд ОХУ-аас хоёр явган хүн Монголын хилийг зөрчиж иржээ. Тэднийг хилчид баривчлах үеэр нэг нь зугтаасан аж. Баригдсан нэг нь ОХУ-ын Тува улсын Мөнгөн тайга хошууны иргэн Сотпа Мариян байсан бөгөөд тэрбээр мал хулгайлах зорилгоор Монголын хилийг нэвтэрсэн гэж мэдүүлсэн байна. Сотпа Мариян өмнө нь Увс аймгийн иргэний долоон үхрийг хулгайж, дөрвөн жилийн хорих ял сонсож байжээ. Гэсэн ч найман сарыг нь биеэр эдлээд суллагдсан аж. Мал хулгайлахаар хил зөрсчөн түүнийг хилчид цагдаа, тагнуулын байгууллагад хүлээлгэж өгсөн байна.