Хэдхэн хоногийн дараа тохиох "Эх үрсийн баяр"-ыг тохиолдуулан үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Монгол ээжийн баяр” хэмээх нэгэн гайхалтай арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээ нь “Монгол ээж” хэмээх сайн үйлсийн төслийн нээлт болон зохион байгуулагдаж байгаа бөгөөд төслийн удирдагчаар “Miss Mongolia 2009-ийн Үндэсний ялагч, Андра загварын агентлагийн захирал, топ модель Х.Бадамгэрэл, санаачлагчаар "Miss Wold Mongolia 2014"-ын үндэсний ялагч, Азийн топ модел Т.Батцэцэг ажиллаж байгаа ажээ.
Нийслэлийн 9-н дүүргийн өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 1000 хүүхдэд бэлэг гардуулж тэдэнд зориулсан урлагийн тоглолт шоу үзүүлбэр, ээжүүд хүүхэд багачуудын дундах хөгжилтэй тэмжээн уралдааныг зохиож нэгэн өдрийг гайхалтай өнгөрүүлэх тус арга хэмжээ 5 дугаар сарын 30 ны өдөр "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-нд 10:00-21:00 цагийн хооронд болох юм.