Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Таны хүүхдийн зурхай

2015-6-01
0
ЖИРГЭХ

        Хүүхэд өсгөж, хүмүүжүүлнэ гэдэг өндөр хариуцлага байдаг. Таны хүүхэд ямар зурхайн ордонд төрснөөр зан ааш, давуу талыг нь тодорхойлж ямар амжилт үзүүлэх боломжтойг таамаглах боломжтой. Жишээлбэл, эрх чөлөөг эрхэмлэдэг хумхын ордны хүүхдүүд бусдаар заалгах, үг сонсох тун дургүй байдаг. Тэд эцэг эхийнхээ сургааль, номлолыг “үглэх” хэмээн хүлээж авах талтай.

 

Хонь: Энэ ордны хүүхдүүд ерөнхийдөө тайван, дуу цөөтэй байдаг. Гэхдээ тэдний дундаас уран илтгэгч тодрох нь ч бий. Тэдэнд эцэг, эхийн анхаарал халамж онцгой шаардлагатай. Зарим нэг нь хэтэрхий сэргэлэн хөдөлгөөнтэйгөөс хэрэг төвөгт орж, бэртэж гэмтэх гээд байдаг. Ийм хүүхэддээ эцэг эхчүүд байнга анхаарал хандуулж, хаана, юу хийж явааг нь тандаж байхад гэмгүй. Эцэгтэйгээ илүү ойр байх бөгөөд эршүүд талдаа. Энэ ордны хүүхдүүд хоол голох хандлагатай. Заримдаа тэд ганцаараа тоглохыг илүүд үзэх бөгөөд бусадтай хамт тоглохыг хүчлэвэл дургүйцдэг. Оюуныг сорьсон тоглоомонд илүү сонирхолтой байдаг. Мөн бусдыг удирдаж, чиглүүлэх дуртай байдаг тул боссын дүрд орж тоглох нь элбэг.

 

Үхэр: Сайхан сэтгэлтэй, аядуу зөөлөн зан чанартай байдаг. Гэхдээ тэд зодооны урлагт дурладаг. Тэдэнд боксийн бээлий авч өгвөл маш их баярлана. Өөрийгөө сорьж, өрсөлдөх дуртай байдаг. Өдрийн ихэнхи цагийг гадаа тоглож өнгөрөөнө. Хөгжмийн авъяасыг нь багаас нь дэмжвэл амжилтанд хүрч чадна. Дуу дуулах дуртай бөгөөд уянгалаг хоолойтой байдаг. Сайхан хувцаслах их дуртай, биедээ арчаатай. Тэд эцэг эхийнхээ анхаарлыг татахын тулд юу ч хийж мэднэ. Хүүхэддээ ярихаасаа өмнө сайн бодож байхыг сургах хэрэгтэй. Түүнчлэн зөрүүд зан гаргавал өөрөө уурлахгүйгээр аргадаж сурах хэрэгтэй.

 

 

Хамтатгах: Ухаантай, авъяаслаг хүүхдүүд байдаг. Тэд бусад хүүхдүүдээс төрүүлж хэлд орж, түрүүлж уншиж сурдаг. Тэр гэр бүлдээ  баяр хөөр, дуу хуур авчирдаг. Тэр үргэлж бусдыг хөгжөөж, элдвийн хошин зүйл ярьж явдаг. Тэд маш олон найз, нөхөдтэй байдаг. Гадаад хэлийг маш хурдан төрөлх хэл шигээ сурчихна. Үүнээс гадна техникийн авъяасыг нь та гайхах болно. Компьютер, гар утас зэрэг орчин үеийн технологийг тэр хялбархан эзэмшинэ. Гэхдээ компьютер тоглоомонд донтож магадгүй. Төрөлхийн сониуч зангийнхаа улмаас бүх зүйлд хүрж үзэхийг оролддог. Та түүний эцэс төгсгөлгүй “яагаад” гэсэн асуултанд бэлтгэлтэй байх хэрэгтэй.

 

Мэлхий: Энэ ордны хүүхдүүд ээжтэйгээ ойр дотно байдаг. Тэдний амнаас “ээж” гэдэг үг сална гэж байхгүй. Тэд үргэлж авч байгаагаасаа илүү хайр халамж хүсч байдаг. Ааштай, бусад хүүхдээс илүү уйланхай байх магадлалтай. Эмзэг, мэдрэмтгий тул таагүй нөхцөл байдалд хүчтэй хариу үйлдэл үзүүлнэ. Гэр бүлээс гадна танихгүй хүмүүсийн хажууд ичимхий болж хувирдаг. Тэд сайхан хувцаслах үнэхээр дуртай. Хүүхэлдэй, гэрийн тэжээвэр амьтдад тэр яг л ээж шиг нь халамжтай хандана. Гал тогооны ажилд тусалж, хоол хийх дуртай байдаг. Зургийн авъяасыг нь илрүүлж, хөгжүүлэх хэрэгтэй. Тэдэнд өөрийнхөө өрөөг чимэглэх, хувцас хунараа янзлахыг даалгавал маш сайн хийнэ. Хүүхдээ загнаж, хэрэлдэхээс татгалзаж, эелдэгээр ярьж ойлгуулах хэрэгтэй. Бусад хүүхдүүдтэй дотносох цаг өгч, хүчлэх хэрэггүй.

 

Арслан: Нөхөрсөг, нийтэч арслангийн ордны хүүхдүүд голдуу аз жаргалтайгаар инээмсэглэж явдаг. Тэд тайван байдалд дуртай. Тэдэнд хурц тод өнгөнд татагддаг. Бүх төрлийн тоглоомонд дуртай. Гэвч хэтэрхий чимээ шуугиантай тоглоом тэднийг стресст оруулж магадгүй. Эрч хүчтэй үед нь тэднийг унтуулахад маш хэцүү байх болно. Тиймээс оройн цагаар сэтгэлийг нь хэт хөөргөсөн тоглоомоос татгалзаарай. Тэд өөрийгөө зугаацуулахдаа гаргууд. Хариуцлагатай, амьтанд хайртай, зөөлөн хүүхдүүд байх болно. Аялал, адал явдалд дурладаг. Тэднийг ялахын төлөө хүчлэх хэрэггүй. Харин амьдралд ялалт биш ялалтанд яаж хүрэх нь чухал гэдгийг заах хэрэгтэй.

 

Охин: Тэд юунд дуртай, юунд дургүйгээ сайн мэддэг. Аливааг тогтсон дүрэм журмын дагуу товлосон цагт хийж гүйцэтгэхдээ гаргуун. Тэд элдэв гаж хэв маяггүй, чанга дуу чимээгүй орчинд дуртай. Ном, эвлүүлдэг тоглоом авч өгөх хэрэгтэй. Эргэн тойрныхноосоо үлгэр дуурайлал авдаг тул хүүхдийнхээ хажууд хамгийн сайнаараа байх хэрэгтэй.  Тэд бусдад туслах дуртай, тусархуу хүүхдүүд. Найз нөхөд олон байх тусам өөрийгөө нээхэд нь тустай. Гэр бүлдээ захирангуй, шүүмжлэгч хандлага гаргах нь элбэг. Далдуур бусдыг шоглочихоод гэмгүй царай гаргаад сууж чадна. Хүүхэлдэйн киноноос илүү боловсролын нэвтрүүлэг үзүүлж байх хэрэгтэй. Түүнд гэр бүлийн дэмжлэг маш чухал.

 

Жинлүүр: Сайхан сэтгэлтэй, эелдэг зантай. Тэд өөрт нь анхаарал, халамж тавьдаг хүмүүст үргэлж сайхан ханддаг. Гэхдээ тэднийг танихгүй хүнтэй ярьж болохгүй гэдгийг зааж сургах хэрэгтэй.  Тэд бага байхаасаа л алдартнуудыг дуурайж эхэлдэг. Гэр бүл салалт, эцэг, эхээсээ хагацах нь маш хүндээр тусдаг. Эцэг, эх нь тэднийг хайрладаг гэдгээ үргэлж хэлж байх хэрэгтэй. Хайр халамжаар дутвал бодлогоширсон, хатуу хахир болж хувирдаг. Жинлүүрийн ордны хүүхдүүд шударга ёсыг эрхэмлэгч бөгөөд буруу, зөвийг ялгах чадвартай. Бүх зүйлийг гоё, сайхан байлгах гэж оролддог. Тэд төрсөн өдөр гэх мэт  тэмдэглэлт баярт маш дуртай.

 

Хилэнцэт: Олон төрлийн авъяастай, ой тогтоолт гайхам сайн. Сэтгэл санааны байдал нь тогтворгүй. Маш эмзэг боловч сэтгэл хөдлөлөө сайн барьдаг. Хүүхдээ дуугаа хураагаад эхэлвэл юу болсныг нь асууж, анхаарал хандуулах хэрэгтэй. Интроверт темпераменттай тул олон цагаар ганцаараа тоглох, эвсэл ганц хоёрхон найзтай байхад нь гайхах хэрэггүй. Өөрийгөө сорих, өрсөлдөх дуртай. Бусдыг элэглэн дуурайх, дүр орохдоо сайн. Хувцаслалтандаа их анхаарал тавьдаг тул өөрт нь таалагдаж байгаа эсэхийг асууж байж худалдаж авах хэрэгтэй. Усанд сэлэх дуртай байх болно. Тэднийг үл тоож, өөр хүүхдэд анхаарал тавихад маш их атаархдаг.

 

 

Нум: Өөртөө итгэлтэй, нээлттэй нумын хүүхдүүд шинийг эрэлхийлэх, эрэл хайгуул хийх дуртай. Дүрэм журамд баригдах дургүй. Аливааг өөрийнхөөрөө хийх боломж олгож, хэтэрхий зааж сургах гэсний хэрэггүй. Тэр бусдад зааж сургах дуртай. Шинийг сурах, өөрийгөө хөгжүүлэх дуртай зан чанар нь амжилтанд хөтөлдөг. Ямар ч хүүхэдтэй нөхөрлөж чаддаг бөгөөд хүмүүсийг уурлуулах нь ховор. Спортын тоглоом, тоноглолоор гадаа тоглох дуртай. Тэдэнд худлаа хэлэх хэрэггүй. Тэд хэзээ нэгэн цагт олж мэдээд урам нь хугарна.

 

 

Матар: Эцэг, эхийнхээ бахархал байхыг хүсдэг. Тиймээс тэднээс хэтэрхий их зүйл шаардах хэрэггүй. Өөрийнх нь хийж чадахгүйг шаардсанаар түүнийг дарамтанд оруулж, урам зориггүй болгож магадгүй. Тэднийг багаас нь нийгмийн харилцаанд сургаж, нээлттэй зан чанарыг төлөвшүүлэх хэрэгтэй. Гэр бүлийн тогтворгүй амьдрал, сургуулиа ойр ойрхон өөрчлөх нь тэднийг ганцаармал, бусадтай таарамжгүй нэгэн болгон хувиргаж мэднэ. Гэр бүлсэг тэд хамаатан садантайгаа уламжлалт баяр ёслол тэмдэглэх дуртай. Хамгийн их амбиц хөөдөг зурхайн орд учир та түүний амжилтанд тэгтлээ санаа зовох хэрэггүй. Тэр өөрөө мэдээд оргилд нь хүрчихнэ.

 

Хумх: Энэ ордны хүүхдүүд ухаалаг, зоригтой, хүнлэг байдаг. Тэд нээлттэй, нөхөрсөг тул маш олон найзтай байдаг. Бага зэргийн этгээд, бусдаас өөр байхад нь гайхах хэрэггүй. Тэдний хоолны дуршил маш хурдан өөрчлөгдөж болно. Хумхын ордны хүүхдийг хорьж цагдах гэж оролдвол хүчтэй эсэргүүцэл үзүүлнэ. Бяцхан эсэргүү гэж мэдээрэй. Шударга бус зүйлийг үзэн яддаг. Гэр бүлийн хэн нэгэн түүнд шударга бус хандвал маш их дургүйцнэ. Ах, дүүсдээ найрсаг, өглөгч хандана. Скаут, нийгмийн ажилд дуртайяа оролцоно. Ид шид, шинжлэх ухаанд дуртай. Маш их хөдөлгөөнтэй тул ямар ч спортод амжилт гаргаж чадна. Хайртай амьтан нь үхвэл маш их сэтгэлээр унаж мэднэ. Энэ бол байгалийн жам гэдгийг ойлгуулж, тайтгаруулах хэрэгтэй. Тэднийг бага гэж басамжилсан хандлагад маш дургүй.

 

Загас: Энэ ордны хүүхдүүд цэцэн цэлмэг ухаантай. Тэд мөрөөдөмтгий боловч аливааг бодитоор харах чадвартай. Урлаг, инженерчлэл, уран зургийн салбарт амжилт гаргаж чадна. Үе тэнгийхэндээ захирангуй ханддаг. Төсөөлөн бодох гайхалтай чадвартай. Найзуудынх нь хажууд түүнийг буруушаан зэмлэх хэрэггүй. Тэр бусдад дорд үзэгдэх үнэхээр дургүй. Гэр бүлийн дүрэм журмыг сайтар ойлгуулж, зөрчвөл ямар хор хөнөөлтэйг хэлж өгөх хэрэгтэй. Театрын урлагт нэлээд сонирхолтой байх болно. Эргэн тойронд нь дандаа томчууд байвал хэтэрхий эрт хэрсүүжих юмуу ганцаардмал нэгэн болж хувирах магадлалтай. Тав тухай орчинд дуртай.

 

Эх сурвалж: Momstrology

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    3 цаг 35 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    4 цаг 6 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    4 цаг 48 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    5 цаг 14 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    6 цаг 37 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    7 цаг 4 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    7 цаг 26 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    8 цаг 12 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    8 цаг 27 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    8 цаг 36 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    8 цаг 49 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    8 цаг 53 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    9 цаг 2 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    9 цаг 35 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    10 цаг 39 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    10 цаг 48 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    10 цаг 52 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    10 цаг 52 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    10 цаг 57 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    11 цаг 9 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Германд Лейпцигийн нисэх буудлын халдлагад Оросыг буруутгаж олон талт хариу арга хэмжээ авч эхэллээ
  • COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
  • АНУ, Ираны нөхцөл байдал улам хурцдав
  • 14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК