“Туркийн кино өдөрлөг” энэ сарын 8-12-нд “Тэнгис” кино театрт болно.
Эл өдөрлөгийг Бүгд Найрамдах Турк Улсын ЭСЯ-наас "Турк улсын соёлын өдрүүд- II"-ийн хүрээнд Монголын урлагийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж байгаа юм.
Кино өдөрлөгийг нээж Mахсун Кирмизигулын найруулсан “Нью-Йорк дахь таван минарет” уран сайхны киног олон нийтэд хүргэнэ. Тус кинонд зөвхөн өшөө авалтыг зорилгоо болгож гэм буруутай, буруугүйг ч үл хайхран хүний амь насыг хохироож буй гашуун сургамжит үйл явдал хайр, нөхөрлөл, энх амгалан, мухар сүжгийн тухай өгүүлэх юм.