УДЭТ-ын хамт олон өнөөдөр 17.00 цагаас Ж.Пуччини "Тоска" дуурийг тоглох гэж байна. Манай дуурийн тайзнаа “Тоска” 1982 оны нэгдүгээр сарын 9-нд анх тоглогдож, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулсан байдаг.
Өнөөдөр тус дуурийн гол дүрүүдэд:
Флория Тоска /дуучин эмэгтэй) (сопрано) -С.Мөнгөнцэцэг МУГЖ
Марио Каварадосси /зураач) (тенор) -Д.Эрдэнэ-Очир
Гүн Скарпъя /нууц цагдаагийн газрын дарга)-Э.Амартүвшин МУГЖ
Чезаре Анжелотти /тэмцэгч/ (бас) -О.Хүрэлбаатар СТА
Тахилч (бас) -Б.Алтанхуяг СТА
Сполетто /мөрдөгч/ (тенор) -М.Даваадорж
Шаррон /шүүгч/ (баритон) -Э.Бумхүү СТА
Хамба лам -О.Батбаатар
Малчин хүү (сопрано) -Н.Туяа СТА
Хотын иргэд, мөргөлчид, цэргүүдэд найрал дуучид тоглоно.
Хөгжим: Ж. Пуччини
Цомнол: Л.Иллика, Ж.Жакоза нар
Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ
Найруулагч Л.Эрдэнэбулган УГЗ
Зураач: Ч.Гунгаасүх АЗ
Туслах найруулагч Е.Сарантуяа СТА нар тоглоно.