Монгол улсын анхны олимпийн аварга, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр өөрийнхөө цахим хуудаснаа өөрийнхөө ичингүйрсэн зургаа нийтлэв.
Энэхүү сонирхолтой зураг цахим ертөнцөөр багагүй шуугиан дэлгэж, олны анхаарлыг татав.
Тодруулбал Н.Түвшинбаяр уран бүтээлийн үзэсгэлэн үзэж явахдаа бүсгүй хүний гоо үзэгсгэлэнг илтгэсэн уран барималыг хараад нүдээ дарж, ихэд "ичингүйрсэн" байна.
Үүнийг үзсэн олон "Бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг" энэ дээ. Аварга ч ёстой хөдөөний хээгүй Монгол шүү" хэмээн ам уралдан ярьцгааж, түүний зурган дээр багагүй лайк дарж байгаа бололтой.
Сэтгэгдэл (2)