Монголын залуучуудын холбоо, “Лүүк” агентлаг хамтран, кино зохиол шалгаруулах, худалдах шинэ арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Бүрэн хэмжээний кино зохиолын доод үнэлгээг таван сая төгрөг болгон тогтоох, кино зохиол худалдах таатай орчин бүрдүүлэх, мэргэжлийн стандарт бий болгон, чанарыг нь олон улсын хэмжээнд хүргэх, бичих аргачлалаар богино хэмжээний сургалт зохион байгуулах зорилттойгоор зохион байгуулах арга хэмжээнд 18-аас дээш насны Монгол Улсын иргэн бүрэн хэмжээний болон телевизийн олон ангит киноны төрөлд ямар ч сэдвийн бүтээлээрээ оролцох боломжтой аж.
Бүтээлийн танилцуулгаа илгээх сүүлчийн хугацаа нь энэ сарын 27. Продакшн, продюсерүүд ирүүлсэн зохиолуудтай танилцан, зохиогчидтой нь уулзаж, дэлгэрэнгүй мэдээлэл авна. Ийн шалгарсан кинонуудыг доод тал нь таван сая төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулах юм байна. Хэрвээ нэг бүтээлийг олон хүн худалдан авахаар сонирхвол өрсөлдүүлэх нь.