Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Ухамсартай хооллогчид”-ын биднээс өөрөөр хийдэг 5 зүйл

2015-6-13
0
ЖИРГЭХ

        Бид бол “нэг тийм” хүмүүс. Бид урдаа байгаа таваг, хажуудаа байгаа уутыг заавал хоосолж байж санаа амардаг. Бүр хэн нэгэн булаах гэж байгаа юм шиг л идэх нь ч бий. Гэдэс цадсан гэдэг дохиог хүлээж авдаггүй, “Сэтгэл цадахгүй байна аа” гээд л “хивж” өгнө дөө. “Хүн ганц л амьдарна. Идэхийг хүссэнээ идэх хэрэгтэй” гэдэг үгээр уриа хийх дуртай. Гэхдээ идэхийг хүсэх давтамж нь хэчнээн ойртсон ч тоодоггүй. Ийм л “ховдог”, “ухамсаргүй хооллогч” бүсгүйчүүд байна. Харин “тэд” буюу “ухамсартайгаар хооллогч”-д яаж үмххэн төдий юм идчихээд цадаж, хоолны дараа заавал амттан идэлгүйгээр амьдарч чаддаг байна аа? Тэдний нууцаас суралцаж, өдөр ирэх тусам өргөсч байгаа бэлхүүснийхээ тэлэлтийг зогсооцгооё. Өөхөн бөмбөг болохоосоо өмнө шүү дээ... Ухамсартайгаар хооллогч гэдгээр хоолны дэглэм барьж турахыг оролддог хүмүүсийг хэлсэнгүй. Харин юу идэх, хэзээ эхлэх, хэзээ дуусахаа бүгдийг нь бодлоготойгоор зохицуулдаг, хоолонд биш оюун бодолдоо захирагддаг, гэхдээ өөрийгөө зовоолгүйгээр идмээр байгаа зүйлээ идэж чаддаг хүмүүсийг хамруулж байна. Хүсэл бүртээ шууд хариу үйлдэл үзүүлэлгүй, завсарлага авч, сонголт хийх чадвар хүн болгонд бий.

 

1. Тэд өлсөж байгаа юм шиг санагдах нь яг үнэндээ физиологийн хувьд өлсөж байгаа явдал биш байж ч болно гэдгийг мэддэг
Бидний бие өлсөж эхлэх үедээ янз бүрийн дохионуудыг илгээдэг. Гэдэс хоржигнох, сульдах, толгой өвдөх гэх мэт. Эдгээр “үнэн” шинжүүдийг уйдах, уурлах, стресстэх, зуршилдаа автагдах зэрэг сэтгэл санаанаас хамааралтай шинжүүдээс ялгаж салгаж байгаарай. Үнэхээр гэдэс чинь хоосорсон юм шиг санагдаж байвал чи өлссөн байна гэсэн үг.

 

2. Тэд хоолны дуршил, хорхойслынхоо аялалыг тайвнаар туулж чаддаг
Заримдаа бид өлсөхгүй байсан ч, тодорхой нэг зүйлийг (жишээ нь, зайрмаг) идмээр санагдан, байж ядах нь бий. Хорхойсол гэдэг зүйл төрж л байдаг, алга болж л байдаг. Том том долгиотой давалгааг төсөөлөх гээд үз дээ. Хорхойсол яг л үүн шиг. Зайрмаг идэх хүсэл нэмэгдэж ирснээ, хэдхэн цаг тэвччихэд л доош буучихна. Энэ бол зүгээр л түр зуурын зүйл гэдэгтэй эвлэрч, хүссэн болгоноо заавал идэж байж санаагаа амраадгаа болих хэрэгтэй. Бүр архи, тамхины хэрэглээг ч ингэж багасгаж болно гээч.

 

3. Тэд яг л дарс амтлагч шиг, хоолныхоо зүсэм бүрийг амтархан иддэг
Чамд хааяа юу идсэнээ ч анзааралгүйгээр хооллосон тохиолдол байдаг уу? Ухамсартайгаар идэж, багахан хоолонд гэдсээ дүүргэтэл цадахыг хүсвэл хоолны орц бүрийг ширхэгчлэн мэдэрч, нүдээ анин таашааж ид. Чи ямар амархан бялуурч байгаагаа анзаараад гайхах болно. Нөгөө талаас, өөрийгөө дуртай гэж бодож, байнга авч иддэг байсан зүйлээ яг ингэж амтархан идэхэд маш муухай санагдах нь ч бий. Үүнийг өөртөө хэвшүүлэх нэг энгийн туршилт: 4 үзэм өмнөө тавьж байгаад эхний гурвыг нь нэг нэгээр нь тамшаалж ид. Тэгээд 4 дэхийг нь идэхийг хүсч байгаа эсэхээ өөрөөсөө асуугаарай.

 

4. Тэд ихээр нь идэх тусам маш амттай хоол амтгүй санагдаж эхэлдэг гэдгийг мэддэг
Бидний амтлах мэдрэхүй амархан ядардаг. Ямар ч сайхан хоолноос хэдхэн зүсмийг идсэний дараа л анхны амсалт шиг өндөр сэтгэгдэл төрүүлэхээ больж, зүгээр л “гэдэс дүүргэгч” төдий болж хувирдаг. Үргэлжлүүлэн идсэн ч тэрхүү эхний мэдрэмж ахин ирэхгүй. Тиймээс ухамсартайгаар хооллогчид урдах хоолоо “утгагүй” болохоос нь өмнө идэхээ зогсоож, үлдсэнийг нь хүнсний уутанд хийгээд орой нь юм уу, маргааш идэхээр хадгалдаг.

 

5. Тэд идэж буй хоолныхоо калоринд сониуч ханддаг
Эмэгтэй хүнд өдөрт дунджаар 2000 калори шаардлагатай байдаг. Түүнийгээ юугаар бүрдүүлэхээ хүн өөрөө шийдэж, сонгох ёстой. Ухаалгаар хооллогчид юм болгоны калорийг тоолж, цайны цагаараа тооны машин гаргаж суудаггүй ч аливаа зүйлийн тэнцвэрийг хадгалахдаа үүнийг ашигладаг. 500 калоритой сендвичнээс хоёрын хоёрыг идэж, өдөрт авах калорийнхоо 1/2-ийг гарздаад яах билээ? Ганц нь л байхад хангалттай, үлдсэн хэсгийг нь хөөсөн талх, утсан хиамаар биш, харин огт өөр хоолоор нөхөж болно. Тэртэй тэргүй, энэ хоёрыг идсэн ч, чамд өдөрт идэх хоолныхоо 50 хувийг идчихсэн юм шиг цатгалан, санаа амар санагдахгүй шүү дээ. Чи үүнийг зөвхөн өдрийн хоол болгоод л өнгөрүүлнэ. Тэгэхээр, шаардлагатай калориосоо давуулж хэтрүүлэн идэхийн л нэмэр гэсэн үг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
“Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    11 цаг 44 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    11 цаг 51 мин
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    14 цаг 36 мин
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    18 цаг 43 мин
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    19 цаг 14 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    19 цаг 41 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    21 цаг 2 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    21 цаг 55 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    Уржигдар 20 цаг 05 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    Уржигдар 17 цаг 56 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    2026-07-01
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    2026-07-01
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    2026-07-01
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    2026-07-01
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    2026-07-01
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    2026-07-01
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    2026-07-01
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК