Дэлхийн ноён оргил Эверестэд гараад буцаж явсан гурван уулчинд золгүй явдал тохиолдож, нэг нь амиа алдаж, нөгөө хоёр нь ор сураггүй алга болсон талаар http://www.drogheda-independent.ie сайтад мэдээлжээ

Дэлхийн ноён оргил Эверестэд гараад буцаж явсан гурван уулчинд золгүй явдал тохиолдож, нэг нь амиа алдаж, нөгөө хоёр нь ор сураггүй алга болсон талаар http://www.drogheda-independent.ie сайтад мэдээлжээ. Уг сайтад мэдээлснээр уулчдын нэг нь Герман, нөгөө нь Непалд төрсөн Канад, үлдсэн нэг нь Солонгос гэсэн гурван өөр улсын уулчид байжээ. Хэдийгээр өнгөрсөн баасан гаригт цаг агаар тааламжтай байсан хэдий ч бямба гаригийн өглөө ууланд салхи шуурч, цаг агаар тогтвортгүй болж, ийнхүү амиа алдсан байна. Одоогоор мэргэжилтнүүд болсон явдлын талаар илүү нарийн судалж эхлээд байгаа аж.
М.Уянга