ШШГЕГ-ын харьяа хорих 441 дүгээр анги буюу хуучнаар Дарь-Эх дэх хэсэг хэмээн нэрлэгдэж байсан ангиас Н.Шинэбаатар гэгч дээрмийн хэрэгтэн оргосон талаар эх сурвалж мэдээллээ. Одоогоор түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна.

ШШГЕГ-ын харьяа хорих 441 дүгээр анги буюу хуучнаар Дарь-Эх дэх хэсэг хэмээн нэрлэгдэж байсан ангиас Н.Шинэбаатар гэгч дээрмийн хэрэгтэн оргосон талаар эх сурвалж мэдээллээ. Одоогоор түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Сүүлийн үед ШШГЕГ-ын харьяа хорих ангиудаас хоригдол оргох явдал их гарч байгаа учраас хэргийг ихэд нууцалж байгаа юм. Өнгөрсөн оны долдугаар сард Хүүхдийн хорих 411 дүгээр ангиас зургаан хүүхэд оргосон билээ.